Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ жил 302.5 мянган га-д тариалалт хийнэ

Урин цаг наашилж, хаврын тариалалт хаяанд ирлээ. Тариалалтын бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар ямар шатанд байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгаас тодрууллаа.

-Энэ жилийн тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ, хэдийгээр эхлэх төлөвтэй байна?

-Өнөөдрийн байдлаар тариаланч дад буудайн үр олгож эхлээд байна. Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлэх цаг агаарын урьдчилсан мэдээтэй танилцаж байж, тариалалт хэдийгээр эхлэх нь тодорхой болно доо.

-Энэ жил хэчнээн га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна вэ?

-302.5 мянган га-д тариалалт хийнэ. Үүний 13.2 мянган га-д төмс, 7.1 мянгад хүнсний ногоо, 282.2 мянган га-д үр тариа, улаан буудай тариалахаар бэлтгэж байна.

-Үрээ дотоодоосоо бүрэн хангаж чадах уу. Хэрэв чадахгүй бол хаанаас авах гэж байна вэ?

-Энэ онд 44.6 мянган тонн улаан буудайн үр шаардлагатай байгаагаас 41.8 мянган тонн нь бэлэн байгаа. Дутсан 2800 тонн үрийг Казахстан, ОХУ-аас авна. Түүнчлэн үрийг нэг тонныг нь 630.000 төгрөөг тооцож 30 хувийн урьдчилгаатайгаар тариа ланчдад өгч эхэлсэн.

-2010 онд Атарын III аяны эцсийн үр дүн гарна. Тиймэээс арвин ургац авахын тулд тариалах талбайн хэмжээг нэмэгдүүлэх байх. Хэчнээн тонн ургац авна гэж урьдчилан төлөвлөөд байна вэ?

-Талбайг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Өнгөр сөн онд 264.8 мянган га-д тариалалт хийсэн бол энэ жил 302.5 га болгосон. Тиймээс 410 мянган тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо хураан авна гэсэн урьдчилсан тооцоо гаргасан.

-Тариалалтын техникийн хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлж байгаа вэ?

-Энэ жилийн тариалалтад зориулан сийрүүлэгч 30, буудай цэвэрлэгч 23, ачигч 15, үр ариутгах төхөөрөмж 10, хор цацагч 30, 100 тоннын багтаамжтай босоо төмөр агуулах 60, комбайн 29 ширхэгийг авсан. -Энэ жилийн тариалалт “Монгол чацаргана” хөтөлбөр хэрэгжиж байгаагаараа онцлог болох байх. -Энэхүү хөтөлбөрийн зорилго нь манай улс таван жилийн дотор 20.000 га чацарганы тариалантай болох. Тиймээс яам 200.000 чацарганы суулгац худалдаж авахаар нийлүүлэлтийн шатандаа явж байна. Суулгацыг иргэдэд зүгээр өгөхгүй. Төслийн сонгон шалгаруулалтаар өгнө.

-Төсөлд хамрагдахын тулд иргэд хаана хандах ёстой вэ?

-Аймаг, сум, нийслэлийнхээ хороонд бүртгүүлж, бичсэн төслөө тэднээр дамжуулан яаманд ирүүлэхэд болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.