Энэтхэгийн цэргийн хүчин терроризмтой тэмцэх шинэ зэвсэгтэй боллоо. Туршилт хийсний үндсэн дээр эрхий хурууны хэмжээтэй “буут жолокиа” буюу “сүнсэн чили”-гээр хийсэн нулимс асгаруулагч гранат гэмт этгээдүүдийг хөдөлгөөнгүй болгож чадна гэж Энэтхэгийн Хамгаалалтын Албаны дарга нар өнгөрсөн мягмар гаригт мэдээллээ.
“Буут жолокиа” нь дэлхийн хамгийн хүчтэй халуун ногоогоор шалгарч 2007 онд гинесийн рекордод бичигдсэн билээ. Энэтхэгийн зүүн хойд хэсэгт ургадаг энэхүү халуун ногоог хоолонд болон гэдэсний элдэв өвчин, бактери устгах зорилгоор ашигладаг гэнэ.
Мөн эмэгтэйчүүдэд зориулсан бие хамгаалах нулимс асгаруулагч хий худалдаанд гаргах гэнэ.







0 Сэтгэгдэл