Энэтхэгийн барималчид алдарт дуучин Майкл Жексоны 3,6 орчим метр өндөр, 3,5 тонн жинтэй хөшөө бүтээснээ “Neverland” хотхон руу илгээхээр болжээ. “Бүх үеийн поп дуучинд миний хувиас үзүүлж байгаа хүндэтгэл юм. Тэрбээр бидний зүрх сэтгэлд тайзан дээр байсан шигээ үргэлж дурсагдах болно. Хөшөөг тээвэрлэх бүх зардлыг би хувиасаа гаргана” гэж хөшөөг бүтээсэн компанийн захирал Р.Чандрашекхаран хэлжээ. Хөшөөг бүтээхэд 25 мянган доллар зарцуулсан бөгөөд хар боржин чулуугаар хийжээ.
0

0

0

0

0

0

0

0 Сэтгэгдэл