Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэтхэгийн Элчин сайд “Covishield” вакциныг хүлээлгэн өглөө

Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх өөрийн улсдаа үйлдвэрлэсэн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн AstraZeneca компанийн “Covishield” вакцины 150 000 хүн тунгийн дээжийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нарт албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх уг ёслолын “Энэтхэг Улс нь “Ковид-19”- ийн эсрэг вакциныг бидний “оюун санаа хөрш”, “Стратегийн түнш” болох Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг Улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш орнуудад бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” гэв. Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд Монголыг оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн арга хэмжээ түүхэнд үлдэх болно гэдгийг дурдсан.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад Харилцааны сайд болон Эрүүл мэндийн сайд нарт 150 000 тун вакциныг Энэтхэг Улсаас богино хугацаанд тээвэрлэн авчрахад хичээл зүтгэл гарган хамтран ажилласанд Энэтхэгийн элчин сайдын яам талархаж буйг илэрхийллээ. Өнөөдөр бэлэглэсэн тунгаас гадна Энэтхэг улсаас ковидын эсрэг вакцины нэмэлт хангамжийг арилжааны шугамаар худалдан авахад нь Энэтхэг Улс туслахад бэлэн гэдгээ мөн илэрхийллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.