Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэтхэгийн дипломатчийг зодсон залуусыг цагдан хорьжээ

БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хэргийг түр хамаарагч Р.Л.Негийг МУБИС-ийн ойролцоо энэ сарын 18-ны өглөө зодож гэмтээсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Уг хэргийг үйлдсэн хоёр залууг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасгаас яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ. Энэ талаар тус Цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас тодруулахад “Тэд хохирогчийг “Би энэтхэг хүн” гэж монголоор ч, англиар ч хэлсээр байтал нь биднийг хуурах гэлээ хэмээн зодсон гэдгээ хүлээсэн. Тэднийг Ганц худагийн цагдан хорих төвд саатуулан шалгаж байгаа” гэлээ.

Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.