Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Мөнх-Очир Ц.Батбаярын эсрэг ажилладаг уу

УИХ-ын 2008 оны сонгууль нэг намын хувь улстөрчдийн хоорондын харилцааг хурцалж өгсөн билээ. Энэ нь олон мандат бүхий нэг тойрогт байдаг үзэгдэл юм.

Журмын нөхөд өөр зуураа хэмлэлдэх явдал өнөөг хүртэл дуусаагүй бололтой. Саяхан Булган аймгийн МАХН-ын хорооны гишүүд талцаж маргажээ. Энэ хэргийг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Булганд очоод зохион байгуулсан мэтээр зарим хэвлэлд бичсэн байв. Гэтэл мань хүн Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай БНАСАУ-д айл чилж ирснийхээ маргааш үүрээр Дорнод руу явсан хойгуур Булганд хор найруулж явсан мэтээр гүтгэсэн гэнэ.

Учрыг хөөвөл Ц.Батбаярын дүү тус аймгийн ИТХ-ын дарга асан Энхбаттай бие даан өрсөлдөөд ялалт байгуулжээ. Харин Энхбат нь Мөнх-Очирын хүн учраас тэдний хооронд жаахан таагүй харилцаа бий болжээ. Түүнээс үүдэлтэй маргааныг Ц.Батбаяртай холбож, хэвлэлээр гоочлох болсон нь Э.Мөнх-Очирын захиалга байж болзошгүй гэж УИХ-ын зарим гишүүн хардаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.