Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмээ юү, ээж үү

Эмээ нь зээ хүүгээ төрүүлсэн хачирхалтай явдал АНУ-ын Иллинойс мужид болжээ. Хэдийгээр хүүгийн биологийн ээж Сара Коннел 2004 онд ихэр охин төрүүлж байсан боловч өвчний улмаас хүүхэд тээх чадваргүй болсон тул ээж нь ийм шийдвэр гаргасан гэнэ. Өдгөө 61 настай Кристи Кэси бага хүүгээ төрүүлснээс 30 жилийн дараа дахин амаржиж буй нь энэ.

Хачирхалтай энэ явдлын тухай хатагтай Коннел “Би хүүтэй болсон гэдгээ сонссон даруйдаа нулимсаа барьж чадаагүй. Кесарево хагалгаа дууссаны дараа нэг хэсэгтээ л сэтгэлийн хөөрөл минь дарагдаагүй. Охидоо төрүүлсэн, нөхөрт гарсан гээд амьдралын минь мартагдашгүй өдөр нэгээр нэмэгдсэнд тун баяртай байна” гэжээ. Зээгээ төрүүлсэн хатагтай Кэсиг хүүхэд тээж, төрүүлэх чадвартай хэмээн эмч нар дүгнэсний дараа тус мужийн шүүгчид зээгээ тээх эрх олгосон бөгөөд тэрбээр хоёр курс эмчилгээ хийлгэсний эцэст үр шилжүүлэн суулгуулж, 39 долоо хоногтой байхдаа амаржсан тухай барууны хэвлэлүүд мэдээлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.