"Эмэгтэй хүний уян зөөлөн ааш, торгон мэдрэмж уран зурагт буухаараа тансаг ялдам байдаг” гэж нэгэн суут хүн хэлжээ. Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийсэн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс Та ертөнцийн гэрэл гэгээ, ариун нандин бүхнийг харах болно. Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг үзэсгэлэнг 20 дахь жилдээ зохиож байгаа бөгөөд 100 гаруй эмэгтэй уран бүтээлчийн 150 гаруй бүтээл тавигджээ. Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.







0 Сэтгэгдэл