Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэй хүнд хайраа гүн гүнзгий мэдрүүлэх арга замууд

Эмэгтэй хүнд өөрийг нь хайрлаж байна гэсэн маш олон янзын хайрын илэрхийлэл хэрэгтэй байдаг ажээ. Харин ихэнхи эрчүүд маань үүнийг мэдэхгүй нэг, хоёр удаа хайраа томоор илэрхийлэх нь л чухал гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ эмэгтэй хүн эрэгтэй хүний өгсөн бэлэг бүрт том жижиг гэж ялгалгүй адилхан нэг оноо өгдөг байна. Тиймээс эрчүүд маань тэдний хайрын торхыг дүүрэн байлгахын тулд их олон жижиг зүйлийг хийх хэрэгтэй болдог талаар дор жагсаан үзүүллээ.

-Гэртээ эргэж ирэхдээ ханиа хамгийн чангаар тэврэн үнсэх
-Түүнээс энэ өдөр хэрхэн өнгөрсөн тухай асуулт тавин юу хийхээр төлөвлөж буйг нь асуух
-Сэтгэл зовоосон асуудлыг нь шийдэх гэж бүү зүтгэ! Түүний оронд өөрийгөө тавьж зовлон жаргалыг нь ойлгохыг хичээ                                                     
-Өдөр болгон өөрөөсөө, зөвхөн хоёулхнаа байх цагийг 20 минут орчим гаргаж сэтгэл зүрхээ түүнд харамгүй зориул! Ингэж байхдаа сонин унших ч юмуу өөр үйл хийнгээ ярих биш юм шүү. Нүүр нүүрээ тулан халуун яриа өрнүүлэх
-Ямар нэгэн онцгой үйл явдал гарсан үед /тэмдэглэлт өдөр/ гэнэт сюрприз болгон мэдэхгүй байхад нь жижигхэн ч хамаагүй бэлэг заавал ч үгүй барих
-Болзоо тавих юм бол хэдэн өдрийн өмнө аль эсвэл  урьд өдөр нь төлөвлөж асууж байх. Яг өдөр нь тулсан үед түүнээс юу хиймээр байна? Хаашаа явах уу? гэж асуухгүй байх
-Түүнийг ажилдаа ядарч туйлдчихсан, оройн хоол хийх тэнхээгүй харагдах юм бол өөрөө санаачлан хоол хийх юмуу эсвэл туслан дэмжих
-Түүний гадаад төрх болоод хувцаслалтыг нь гоочилж өөлөхийн оронд магтаж урам өгөх
– Уурласан юмуу сэтгэл санаа тавгүйтсэн үед буруутгахын оронд аль болохоор ойлгохыг хичээж хүндэл
-Ядарч туйлдан, өвдөж зовсон үед нь өөрөө туслах
-Ямар нэгэн юманд явж байхдаа \хөдөө эсвэл аялал\ сул цаг заавал гаргаж түүнийг тайван байлгах
-Гэртээ оройтож харих юмуу эсвэл товлож болзсон цагаасаа оройтох юм бол заавал утасдаж мэдэгдэх
-Зөвлөгөө юмуу тусламж хүсэхэд нь ямар нэгэн тайлбар тавилгүйгээр "тийм" "үгүй" хэмээн товч тодорхой хариулж "Иймхэн юм асуугаад байхдаа яадаг юм?" гэж хэзээ ч бүү хэл.
-Түүний зүрх сэтгэл гүн гүнзгий шархалсан үед нь "зөндөө их гомдоож дээ, эвий зайлуул" гэх мэт сэтгэлийг нь тайвшруулах үг хэлэх, тэгээд чив чимээгүй болох, чин сэтгэлийг нь үнэхээp сайн ойлгож байна хэмээн түүнд мэдрүүлэх. Ийм байдалд орсон нь миний буруу биш хэмээн тайлбар тоочиж, ингэвэл тэгвэл яасан юм хэмээн номлож хэзээ ч болохгүй.
-Та өөрөө уурлаж бухимдан хэнтэй ч яримааргүй болсон үедээ түүнд энэ тухайгаа хэлж бодож тунгаах цаг хэрэгтэй байна гэдгээ ойлгуул
-Тайвширсныхаа дараа чухам юу хэцүү байж, саад болсон тухайгаа буруушааж зэмлэсэн бус эелдэг зөөлөн аргаар яривал тэр муугаар төсөөлөхгүй
-Түүнийг ярьж байхад сонин сэтгүүлээ тавьж, зурагтаа унтраан түүнд зуун хувь бүрэн анхаарлаа төвлөрүүл.
-Хамтдаа явж, худалдаж авах юм байгаа юу гэж асууж, хүссэн зүйлийг нь марталгүй авч өгөх
-Өдөрт дөрвөн удаа түүнийг энхрий зөөлнөөр тэвэр
-Ажлаасаа түүн рүү утасдаж ямаршуухан байгаа талаар нь асуух юмуу ямар нэгэн хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл байвал хуваалцах, тэгээд түүнд "Би чамд хайртай" гэж хэлэх 
-Өдөр болгон ядаж хоёр удаа "Хайртай шүү" гэж хэлэх
-Ороо засах юмуу эсвэл унтлаын өрөөгөө цэвэрлэх
-Хогийн сав дүүрчихсэн байвал уутыг нь сольж шинээр хийх эсвэл гадаа гаргаж хаях
-Томилолт болон ажлаар хөдөө явахдаа очсоныхоо дараа утсаар ярьж хонох газрынхаа утсыг заавал өгөн сайн явж очсоноо мэдэгдэх
-Хамт юманд /болзоо гэх мэт/ явахынхаа өмнө машинаа угааж доторхийг нь цэвэрлэх
-Хайр хийхээсээ өмнө заавал ч үгүй биеэ сайн угааж, түүнийг дуртай тааламжтай байх юм  бол үнэртэй усаа түрх        ,
-Тэр хэн нэгэнд уурлавал түүний талд зогс!
-Заримдаа түүний хүзүү, нуруу, хөлөнд нь массаж хийж өг
-Заримдаа бэлгийн дур татам зорилгоор бус түүний сэтгэлийг гэнэт хөдөлгөж, өөртөө татах юмуу хүүхэд шиг зан авир гарган хөгжөөх
-Түүнийг ярьж байхад тэвчээртэй сонс! Цагаа байн байн бүү хар
-Таньтай цуг зурагт үзээд маш их сонирхон харж байвал сувгаа бүү соль!
-Олон нийтийн газар  ичиж зоволгүй хайраа илэрхийл!
– Түүнтэй хөтлөлцөн явахдаа сул юмуу эсвэл хайш яйш барилгүй гарыг нь чанга атган хайраа мэдрүүл
-Түүний дуртай уух юмыг нь асууж мэдээд ресторанд хоол идэх үедээ төвөггүй бөгөөд нарийн тодорхой захиалга өгөх .
-Хоёулхнаа гадуур хоолонд орж, хөгжилдөн явахын тулд хэд хэдэн рестораныг санал болгож өөрөөр нь сонгуулах. Түүгээр ресторан хайлгаж уурыг нь барахгүй байх.
-Түүний дуртай жүжиг, балет, концерт, шоуны билет худалдан аваад бэлэглэж өгөх
-Хоёулаа гоёлын хувцас өмсөж явах таатай боломж гаргаж байх. Гадагшаа   цуг  гарах   үедээ   хувцсаа  сонгож   чадахгүй  эргэлзэн, тээнэгэлзсээр цагаасаа хоцорчихдог түүнийг хатуу үгээр дайрч буруутган зэмлэх хэрэггүй
-Олон нийтийн газар явж байхдаа бусдыг харахаасаа илүү ханиа их анхаарч. халамжилж яв.
-Хүүхдүүдээсээ илүүтэйгээр түүнийг илүү чухалчил! Хүүхдүүдийхээ өмнө аав нь ээжийг нь хамгийн их хайрлаж хүндэлж, эрхэмлэдгээ биеэр илэрхийл
-Хааяа нэг нууцаар хувцас аваад түүнд бэлэглэ
-Ямар нэгэн онцгой өдөр байвал (төрсөн өдөр, анх гэрлэсэн хуримын өдөр гэх мэт) заавал ч үгүй хамтдаа зураг авхуул.
-Хоёулхнаа ямар нэгэн романтик бяцхан аялал хий. ( нэг хоногоор эсвэл өдрөөр)
-Түрүүвчиндээ түүний зургийг xийж, дандаа хамт байгаа сэтгэлээр явдаг шүү гэдгээ хэлж шинэхэн авхуулсан зургаар байн байн сольж байх.
-Аяллаар явахдаа зочид буудалд байрлах бол өрөөндөө ямар нэгэн онцгой зүйл бэлдэх
-Төрсөн өдөр эсвэл өөрсдийнхөө ямар нэгэн онцгой өдөр баяр хүргэн ил захидал ч юмуу захиа бичиж илгээх
-Урт холын аянд явах боп өөрөө машинаа жолоодох.
-Аажуухан их хурдгүй бөгөөд аюулгүй жолоодох. Түүний амар амгалан байдлыг хүндлэх. Тэр аюулгүй байдлаа гагцхүү өөрт  тань даатгасан болохоор.
-Түүний сэтгэл санаа ямаршуухан байгаа талаар санаа тавьж, өөрийнхөө мэдэрсэн зүйлийг үгээр илэрхийлэн “Өнөөдөр их баяр баясгалантай харагдаж байх чинь, Ямар их ядруу царайтай байна вэ? Ямар нэгэн юм болоо юу? гэх мэтчилэн тэр өдрийн болсон явдлыг асуух.
-Түүнийг дагуулж гарахаасаа өмнө явах газраа сайн судалчихсан байх
-Бүжгэнд авч явах эсвэл бүжгийн дугуйланд хамт явах.
-Хайрын тухай тэмдэглэл бичих юмуу эсвэл түүнд зориулж шүлэг найраг бичин гайхширлыг нь төрүүлэх (сюрприз барих)
 -Анх танилцаж байхдаа хандаж байсан яг түүн шигээ үргэлж харьц.
-Гэр орон доторхи ямар нэгэн зүйлээ засаж сэлбэ. Юуг засаж, янзлах хэрэгтэй байна? гэж завтай үедээ асууж өөрийнхөө хэрээс хэтрэх зүйлд нэрэлхэлгүй учирлаж хэл.
-Гал тогооны хутгануудыг ирлэж өг.
-Гэрэл шатчихсан үед дор нь чийдэн сэлбэж хий.
-Хэрэгцээгүй том хог хаягдал, тавилга, эд хогшлыг гаргахад нь тусал. Түүний сонирхдог дуртай зүйл гарсан байвал сониноос хайчилж авах юмуу чангаар уншиж өг.
-Ямар нэгэн хүн утасдаж хэл дамжуулсан бол түүнд тов тодорхой бичиж үлдээ.
-Усанд орсныхоо дараа банны өрөөнийхөө шалыг сайн арчиж хуурай байлга
-Түүнд хаалга онгойлгож өг.
-Хүнд ачаатай байвал өөрөө зөөж өг
-Хоол хүнсээ цуглуулахад нь хамт яв.
-Хийсэн хоолных нь амттай сайхныг нь магтан байж хоолло /заавал/
-Түүнтэй ярьж байхдаа заримдаа биед нь хүрэн, илж таал
-Түүнийг сонсож байхдаа ан, мм..өө .ун.ун…тийм тийм… гэх мэт өөрийгөө сонирхож байгаагаа батлан харуулж итгэл найдвар төрүүл.
-Өвдөөд хэвтэж байгаа бол бүр илүү их санаа тавих хэрэгтэй. Ядраад сульдчихсан үед нь цай хийж өг. Хамтдаа цуг унтах эсвэл нэгэн зэрэг орондоо ор
-Гарах үедээ түүнийг үнсэж, баяртай гэж хэлэх.
– Алиа хошин яриагаар хөгжөөж инээлгэ.
-Өөрийн тань төлөө ямар нэгэн юм хийхэд баярлалаа гэдгээ заавал үгээр хэл
-Tэр үснийхээ хэв маягийг өөрчилсөн ч юмуу үсээ тайруулж зассан үед нь гярхайгаар ажиж мэдээд заавал ч үгүй магтан урам өг.
-Зөвхен хоёулхнаа байх цаг гарга. (Ээж аавтайгаа амьдардаг бол ялангуяа бүр хэрэгтэй ).
-Хоёулхнаа бие биенээ энхрийлэн таалж байх эсвэл зовлон, жаргалаа хуваалцаж байх үед утас дуугарсан ч бүү ав.
-Богинохон хугацаанд ч гэсэн хоёулхнаа цуг дугуй унаж гадаа зугаал. Аялал, зугаалганд явахаар төлөвлө.
-Хүүхдүүдгүйгээр хоёулхнаа цэцэрлэгээр зугаал.
-Бие биеийнхээ хүсэлт шаардлагыг зовоож шаналгахгүйгээр харилцан ярилцаж ойлголц
-Хааяа нэг гэртээ харих үедээ түүний дуртай идэх юм/ кекс, зайрмаг, торт/ худалдан авчирч өгөх
-Хоёулаа орондоо орж романтик цагийг өнгөрүүлэхээс өмнө, хэтэрхий их идэхгүй байхыг анхаар. Тэгэхгүй бол гэдэс тань дүүрээд, хөдөлж чадахгүй аль эсвэл ядраад унтаад өгнө
-Түүнээс хол байж нилээн удвал их санасан сэтгэлээ илэрхийлж хэл.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.