Монгол Улсын төрийг олигархиуд барьж байна гэх шүүмжлэл хаа сайгүй гарч буй. Гэхдээ тэр олигархад хүйсийн ялгаа байгаа гэнэ. Эмэгтэй олигархыг хаанаас ч хайгаад олохгүй гэж УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа Ардчилсан хүчний холбооны хурал дээр онцлов. Эрчүүд л олигарх болж хувирдаг аж. Харин эмэгтэйчүүд хэзээд эх орон, ард түмэндээ үнэнч үлддэг, тууштай чанартай хэмээн тэрбээр бүсгүйчүүдээ зад "сурталчлав".
Ардчиллыг бэхжүүлэхэд ч бүсгүйчүүдийн оролцоо жин дарна. 1990-ээд онд "гахай" үүрэн наймаанд явж, өнөөгийн жижиг, дунд үйлдвэрлэлийн суурийг тавьсан байна, бүсгүйчүүд. Энэ үгээрээ тэрбээр эрчүүд хуйвалдаад Сонгуулийн тухай хуулиас "унагаж" орхисон нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй байх квотыг сэргээхийг ухуулав.







0 Сэтгэгдэл