“Эмэгтэйчүүдийн нүдээр үндсэн эрхийн хамгаалал Монголд” 5-р чуулганаараа МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт дараах шаардлагыг хүргүүлж байна.
Энэ шаардлагад Монгол улсын иргэний эрх, эрх чөлөөний баталгаа сул байгаа талаар, улс төр эдийн засгийн гаж буруу тогтолцоо, нийгмийн эд баялгын шударга бус байдал, үндсэн хууль болон хүний эрхийг ханган хамгаалах бүтэц бүрдээгүй байгааг энэ хурлаараа шүүмжилсэн байна.
Хуульт ёс алдагдсан, хуулийн хэрэгжилт догогдолтой цөөнхий эрхийн хамгаалал сул байгаа зэрэгтэй холбож дүгнэн хэлэлцсэний үндсэн дээр дараах шаардлагуудыг хүргэж байна.
Эмэгтэйчүүд малчид тариаланчид үндэсний цөөнх болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүхий л бүлгүүдийн төлөөллийг шударгаар хангахуйц сонгуулын тогтолцоог бий болгох, ингэхдээ орон нутгийн ИТХ-ыг намчирхсан тогтолцооноос ангид байлгах хууль санаачлах, хүн амын 51 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ болон бүх шатны ИТХ-д жендерийн тэгш харьцаатай болгох сонгуулийн хуулийг санаачлан байгуулах зэрэг 9 зүйл ангийн шаардлагыг хүргүүлж байна.
Уг шаардлагын хэрэгжэлтийг үнэлгээ дүгнэлтийг 2011 онд зохион байгуулах Эмэгтэйчүүдийн нүдээр 6-р чуулганаар өгөх юм байна.







0 Сэтгэгдэл