Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмч, багш, төрийн албан хаагч нар цалингаа 30% нэмүүлж чадлаа

     Өнөөдөр 14 цагаас  “Монгол ньюс” мэдээллийн төвд “Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл”-ийн гишүүн С.Зоригтбаатар “Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам” дээр 15.00 цагт  Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч, Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээр дахин явагдахаар болсон тухайгаа мэдэгдэж, энэхүү хэлэлцээрээр тохиролцож чадахгүй бол маргаашнас эхлэн багш нар ажил хаялт зарлана гэдгийг өмнө нь та бүхэнд мэдээлсэн.
Тэгвэл уг гурван талт хэлэлцээрийн үр дүнд багш нар цалингаа энэ оны 10-р сарын 01-ээс эхлэн 30%-иар нэмэгдүүлэхээр боллоо. Ийнхүү багш нарын цалингаа нэмүүлэхээр тэмцсэн тэмцэл нь амжилттай төгслөө.

ЭНХ-УЯНГА

    Монголын үйлдвэрчний эвлэлээс эмч, эмнэлгийн ажилтан, багш нарын цалинг хоёр дахин нэмүүлэх шаардлагыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүргүүлсэн билээ. Шаардлагын дагуу өнгөрөгч баасан гаригт НХХЯ, МҮЭ, МАОЭНХ гурван талт хэлэлцээ хийж дээрх салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх тохиролцоонд хүрсэн байна. Харин ирэх тавдугаар сарын 1-нээс цалингийн доод хэмжээг нэмэх саналыг НХХЯ дэмжээгүй юм. Тэгвэл өчигдөр гурван тал дахин хэлэлцэж нэлээд санал зөрсний эцэст багш, эмнэлгийн ажилтнаас гадна төрийн байгууллагын бүх албан хаагчдын цалин, тэтгэврийн доод хэмжээг 30 хувиар нэмэх тохиролцоонд хүрчээ. Энэхүү заалт ирэх аравдугаар сараас хэрэгжих ажээ. Нэгэнт тохиролцоо амжилттай болсон тул дээрх салбарын үйлдвэрчний эвлэлийнхэн ажил хаялт хийхгүй гэдгээ мэдэгдэв.

Э.ГАН-ОЧИР

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.