Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмнэлэг, эмийн сангийнхны хууль бус бизнес

Манай улсад хүмүүс хууль бусаар их хэмжээний эм оруулж ирж, үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан байсхийгээд хурааж устгадаг нэг кампанит ажил бий болоод цөөнгүй жил болж байна. Устгаж буй эмүүдийн дийлэнх нь манай улсын Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсвэл хуурамч байдгийг албаны хүмүүс баталж буй юм. Дэлхийн зах зээл дээр хуурамч эмийг их хэмжээгээр борлуулж байгаа гэдгийг ДЭМБаас анхааруулдаг. Тус байгууллагаас мэдээлснээр Ази, Африк, Латин Америкийн орнуудад хуурамч эмийн ихэнх хувийг нь борлуулдаг аж.

Бүр тодруулбал, хууль бус эмэнд чанарын шалгалт хийж, хяналт тавих боломжгүй ядуу буурай оронд худалдаж байгаа юм. ДЭМБ-аас мэдээлснээр зах зээл дэх эмийн 10 хувь нь хуурамч, чанарын шаардлага хангадаггүй байна. Түүнчлэн манай улс хууль бус эмийн үйлдвэрлэл, худалдаагаараа дэлхийд тэргүүлэгч хоёр улсын дунд оршиж байгаа бөгөөд тэднээс хуурамч эм их хэмжээгээр орж ирж буй гэнэ. БНХАУ, Энэтхэг улс хуурамч эм үйлдвэрлэлээр дэлхийд эхний хоёрт, араас нь ОХУ орж байгаа гэсэн судалгааг олон улсын байгууллагаас гаргажээ.

Манайд ийм хуурамч эмийг ганзагын наймаачид галт тэрэг, мод ачсан машинд нуун их хэмжээгээр оруулж ирдэг гэнэ. Ингэж орж ирсэн эмийг хямд үнээр ашиг олох гэсэн эмийн сангийнхан болон гар дээрээс эм худалддаг “Нарантуул”-ын наймаачид худалдан авч цааш нь борлуулж байгаа аж. Энэтхэг, БНХАУ-ын Засгийн газар хуурамч эм үйлдвэрлэх, гадаадад гаргахыг таслан зогсоох талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа гэнэ. ОХУ-ын хуурамч эм үйлдвэрлэгчид жилд 300 сая ам.долларын бүтээгдэх үүнийг зах зээлд нийлүүлж байна.

БНХАУ гэхэд Египетээр дамжуулан хуурамч эмээ дэлхийн зах зээлд гаргаж байна гэсэн мэдээллийг нэгэн интернэт хуудсанд бичжээ. Энэтхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн хуурамч эмнээс болж дэлхийд олон хүн амь насаа алддаг гэсэн баримт байна. Тэдгээр улсад шороо, шохой, цэвэршүүлээгүй ус ашиглаж эм үйлдвэрлэж дэлхийд түгээдэг гэж дурджээ. Манайд орж ирж буй хуурамч эмийн дийлэнх нь улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг бөгөөд сүүлийн гурван жилийн өмнөөс хууль хяналтын байгууллагынхан эрчимтэй хяналт шалгалт явуулснаар дээрх байдлаар оруулж ирсэн хэд хэдэн үйлдлийг илрүүлсэн байна.

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн орон нутгийн Цагдаагийн хэлтсийн төлөөлөгч нартай хамтран шалгалт явуулснаар зөвхөн Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтоор дээрх байдлаар оруулж ирсэн 10 гаруй тохиолдлыг илрүүлжээ. Өдгөө энэ хэрг үүдийн дийлэнхийг үүсгэн шалгаж байгаа аж. гадаадын есӨн эмнэлгийн эзэнд эрүүгийн хэрэг үүсгэв Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сүүлийн шүүхээр шийдвэрлэж байгаа аж.

Мансууруулах үйлчилгээтэй эм худалдах зөвшөөрөл хэнд ч хэрэггүй цаас болжээ

Сүүлийн үед манай хүүхэд залуус мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодист донтож, хэрэглэх нь түгээмэл болсон. Нэртэй дуучид, хөгжим сонирхогчид мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан, борлуулсан, хэрэглэсэн хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн ч ийм төрлийн хэрэг гарсаар байна. Хэдэн жилийн өмнө хүүхд үүд гутлын тос, цавуу үнэрлэж мансуурдаг байсан бол сүүлийн үед ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий, тайвшруулах үйлчилгээтэй эмэнд донтох болсон. Түүгээр зогсохгүй мансууруулах үйлчилгээтэй эмээ олж авахын тулд хүний аминд хүрсэн тохиолдол ч гарсан.

Тодруулбал, одоогоос 3-4 жилийн өмнө Баянгол дүүргийн нутагт орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Эмийн сангийн эмийн санчийн амь насыг хохироож, мөнгө, морфин авч зугтсан хэрэг гарсан юм. Уг нь манай улсын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд зааснаар “Донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж тооцно” гэж заажээ.

Өвчин намдаах, тайвшруулах зорилгоор эмчилгээнд хэрэглэдэг морфин, седуксин зэрэг эм бэлдмэл нь НҮБ-ын конвенцийн заалтын дагуу мансууруулах бодист ордог. Үүнийг зөвхөн эмчийн жорын дагуу тоо ширхэгээр олгох ёстой. Гэтэл энэ хуулийн заалт амьдралд хэрэгжихгүй, бараг хүссэн хүн болгон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг Эмийн сангаас худалдан авч байгаа гэхэд хилсдэхгүй. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн тавдугаар зүйлд “Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг эмчийн тусгай жороор олгоно.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх эрх бүхий эмийн сан сум, дүүрэгт нэг байна. Түүний байршлыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага тогтооно” гэж заажээ. Үүний дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авсан цөөн аж ахуйн нэгж байдаг аж. Цагдаагийн байгууллагаас саяхан эмийн сангуудад хийсэн шалгалтаар дээрх хуулийн заалтыг зөрчин бараг бүх эмийн сан мансууруулах үйлчилгээтэй седуксин гэх эм худалдаж байсан нь илэрчээ.

Хууль зөрчин, мансууруулах үйлчилгээтэй эм худалдаж байсан эмийн сангийн эздэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Гэхдээ хууль хяналтын байгууллагынхан энэ асуудлыг нэлээд нууцалж байна. Бидэнд олдсон мэдээллээр манай улсад томд тооцогдох эм үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нэгэн компанийнхан гадаадаас седуксиныг олноор нь импортолж, бараг бүх эмийн сангуудад хууль бусаар нийлүүлсэн бололтой.

Энэ асуудалтай нь холбогдуулж эм ханган нийлүүлэгч компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 

Гадаадын есөн эмнэлгийн эзэнд эрүүгийн хэрэг үүсгэв

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сүүлийн гурван жилд эмийн хууль бус эргэлт, эмнэлгийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийг хариуцан ажиллаж байгаа юм. Ингэж ажиллахдаа зөвхөн өнгөрсөн онд Монгол Улсад хууль бусаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байсан есөн эмнэлгийн гадаад эздэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тус хэлтсийн тасгийн дарга, хошууч А.Амгалангийн өгүүлснээр эдгээр эмнэлгийн 80 хувь нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, эмчилгээнд хэрэглэж байгаа эм бэлдмэлийг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлээгүй, хилээр орж ирсэн бүртгэлгүй, ямар өвчний үед хэрэглэдэг нь тодорхойгүй, чанарын баталгааг үй байсан аж.

Бидний авсан мэдээллээр “Бээжин анкан”, “Оточ има”, “Шүрэн тана медикал” зэрэг гадаадын хөрөнг ө оруулалттай эмнэлгийнхэн манайд хууль бусаар эмчилгээ хийж байжээ. Тэд хууль бусаар эмчилгээ хийсэн талаараа “Танай ЭМЯ, МХЕГ зэрэг байгууллагын ажилтнууд хүнд сурталтай, шат дамжлага ихтэй, удаан үйлчилгээтэй. Тиймээс бид зөвш өөрөл авч чадаагүй. Бидний нас гүйцэхгүй” гэж тайлбарлажээ. Нэг талаараа хууль бусаар эмчилгээ хийж байгаа хүмүүсийн буруу боловч нөгөө талаас манай төрийн байгууллагынхны хүнд суртал тэднийг хууль бус зам руу түлхсэн байхыг үгүйсгэхгүй.

Тэдгээр эмнэлгийн ажилтнууд манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээг үй, стандартын шаардлага хангаагүй эмээр иргэдэд үйлчилж байсан аж. Манай улсын эмийн бүртгэлд бүртгүүлдэг эмүүд англи, орос, монгол хэлээр тайлбар, заавартай байхыг шаарддаг. Гэтэл дээрх эмнэлгийн агуулахад хятад ханзаар бичсэн, ямар өвчинд зориулагдсан, ямар үйлчилгээтэй, хэдийд хугацаа нь дуусах нь тодорхойгүй эм дүүрэн байжээ. Ийм эмийг хилээр яаж ингэж олноор нь оруулж ирсэн нь тодорхойгүй байгаа юм.

Зарим нь бараан дотор ачиж авчирдаг бол өөр нэг нь танил талаа ашиглан оруулж ирсэн гэх мэдээлэл байна. Хамгийн ноцтой нь тэд уг эмийн бодисуудаа хүний судсаар тарьж байгаа юм. Ямар үйлчилгээтэйг нь мэдэхгүй атлаа манай иргэд тариулаад сууж байж. Түүний зэрэгцээ манай улсад тухайн эмийг нь шинжлэх лаборатори, тоног төхөөрөмж хомс гэх юм. Тухайн үед сөрөг үр нөлөө мэдрэгдэхгүй ч хэдэн жилийн дараа хүний удмын сан, эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхийг таашгүй.

Мөн улсын бүртгэлд бүртг үүлсэн, хилээр оруулж ирэх зөвшөөрөлтэй зарим эм хэмжээ, найрлагадаа хүрэхгүйгээс эмчилгээ нь үр дүнгүй байдаг аж. Тендерийн тухай хуулиас болж эмчилгээнд хэрэглэхийн зөвшөөрсөн эм бэлдмэл ийм байдлаар орж ирж буй гэнэ. Тендер зарлахдаа хамгийн хямдаар бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр заадаг. Гэтэл эм импортлох зөвшөөрөлтэй компаниуд үнэд нь тааруулаад хуурамчаар хийдэг ч юм уу, эсвэл эм үйлдвэрлэгч нэртэй компанийн салбар, эсвэл жижиг үйлдвэрээс хямд, хэмжээ багатайг нь авчирч нийлүүлдэг нь шалгалтаар тогтоогдсон байна.

Эмийн хууль бус эргэлт Монгол Улсад их байгаа учир манай хууль хяналтын холбогдох байгууллагынхан ажлын уялдаа холбоогоо сайжруулах, тоног төхөөрөмжөө шинэчлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохгүй бол цаашид монголчуудын удмын санд ч аюул тулгарч болзошгүй байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.