Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Элтон Жоны амьдрал бүжгийн жүжигт

     Канадын “Альберт” театрынхан Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн Love Lies Bleeding мюзиклыг ирэх сард үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тус театрын уран сайхны удирдагч, найруулагч Жан Гран Метр “Энэ бүтээл бол бүжгийн жүжиг юм. Гэхдээ дуутай. Элтон Жон болон түүний хамтрагч Берни Топины зохиосон дуунуудаас сонгосон байгаа. Би бүтээлээ өвөрмөц шийдэлтэй, шинэлэг байлгах үүднээс “Нарны цирк”-ийн акробатчныг урьж, жааз, хип хоп, сонгодог бүжгийн элементээс оруулсан” гэж ярьжээ. ДОХ, хар тамхины эсрэг тэмцэхийг уриалсан уг бүтээлд ижил хүйстэнүүдийн дурлалын тухай өгүүлнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.