Оросын СТС телевизээр “Электрон жаалын адал явдал” киноны орчин үеийн шинэ хувилбар энэ сарын дундаас гарахад бэлэн болжээ. Энэ удаагийн цуврал бүтээлийн гол баатар нь ихэр хөвгүүд бус охид байх аж. Электрон жаалын оронд Нана нэртэй наноробот охин байх бөгөөд тэр ч гэсэн жинхэнэ хүн болох хүсэлтэй гэнэ.
Нана охин лабораториос робот нохойн хамт зугтаж байгаагаар киноны үйл явдал өрнөнө. Тэрбээр өөртэйгээ усны дусал мэт адилхан Нинатай тааралдахаас гадна түүний сэтгэлтэй залууд хайртай болдог байна. Одоогийн байдлаар уг киноны 40 ангийн зургийг авч дуусчээ.
Ж.ЭРДЭНЭ







0 Сэтгэгдэл