Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Элгээ яаж баярлуулах вэ?

    Шаагаа эмч бас дахиад нэг ном гаргачихаж. Энэ удаа тэр мэргэжлийн ном туурвижээ. Сүүлийн хэдэн жил уран зохиолын орчуулга, толь бичиг нэлээд нухсан тэрбээр “Элэгний өвчин” хэмээх томоохон номыг анагаах ухааны доктор Б.Баярмагнай, анагаах ухааны магистр, клиникийн профессор Д.Тунгалаг нартай хамтарч бичсэн байна.

     “Элэгний” хэмээн алдаршиж, Хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цолыг ойрмогхон хүртсэн М.Шагдарсүрэн бээр “Элэг хүний амьдралын хамаг сайн сайхныг шийддэг” хэмээн хэлэх дуртай. “Ээ дээ, элгээ л хайрлаж яваарай” гэж байнга захих. Жилд нэг сая гаруй хүн элэгний хурц үрэвслээр шинээр өвчилдөг гэсэн тооцоо судалгааг ч эрдэмтэд хийгээд байгаа юм байна. Манай оронд ч элэгний өвчин аюулын харанга дэгдэх хэмжээнд ирлээ. Харамсалтай нь бид элэг гэдэг эрхтнийхээ талаар сайн мэддэггүй, юу идэж ууж, ямар дэглэм журам баримталбал элэг баярладаг, юунд цочирдож “уурладаг”-ийг төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь нууц биш. Тэгвэл энэ ном эрхэм уншигч танд элэгний тухай бүрэн мэдээллийг өгөх болно.

Б.БАТДОРЖ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.