Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” нь ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна. Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй доорх шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь төслийн зүгээс санхүүжүүлэх дүнтэй дүйцэхүйц зардлыг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх юм. Уг хөтөлбөрт экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудыг онцгойлон дэмжих бөгөөд зардлын хувьд шууд хөрөнгө оруулалт, экспортын чиглэлийн бус өдөр тутмын зардлыг дэмжихгүй юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.