Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эйнштейн хакеруудтай “тэмцэнэ”

 XX зууны суут эрдэмтэн Альберт Эйнштейний нээлт өнөөдөр ч ашиг тусаа өгсөөр байна. Түүний онолыг компьютерын салбарт ашиглах аргыг Америкийн эрдэмтэн Ховард Вайзмэн олжээ. Тэр тусмаа интернэтийн аюулгүй байдлыг хангахад их эрдэмтний нээсэн квантын физикийн онолыг хэрэглэх юм байна.

“Эйнштейний 1935 онд нээсэн алсын зай дахь эрчимт үйлийн тухай онол дээр үндэслэн интернэтийг аюулаас хамгаалах шинэ систем боловсруулсан. Энэхүү системийг лабораторит туршихад амжилттай ажиллаж байсан” хэмээн Ховард ярьсан байна.

Вирусийн эсрэг хэчнээн сайн программ байсан ч хакерууд яаж ийж байгаад бусдын компьютер руу нэвтэрч чаддаг. Харин одоо суут эрдэмтний онол хакеруудыг “дийлэх” бололтой.


Б.ОЮУТАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.