Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Эзэнгүй бөгж”

Монголын кино ертөнцөд бас нэгэн драмын кино мэндлэх гэж байна. “Мазаалай”, “Логик” фильмийн уран бүтээлчид хамтран хийсэн “Эзэнгүй бөгж” киноны нээлтийг ирэх сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа аж. Балетчин бүсгүйн дүрээр эмэгтэй хүний тэсвэр тэвчээр, хайр сэтгэлийнхээ төлөө хэрхэн тууштай тэмцдэг болохыг илэрхийлсэн уг киног “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Зүүдний үргэлжлэл” зэрэг киног бүтээсэн Ч.Батбаяр найруулж, гол дүрд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин А.Долгор, “Гайз” хамтлагийн дуучин Д.Лхагва нар тогложээ. Шинэ бүтээлийнхээ тухай тус киноны продюссер Э.Мөнх-Эрдэнэ “Хавар цагийг хайрын улирал гэдэг. Тиймээс бид цаг үеийнхээ байдалд тохируулан хайр сэтгэлийн сэдвийг сонгон авсан. Уг бүтээлээрээ жижигхэн бэрхшээлийг давж чадахгүй тэвчээр алдсанаар ямар үр дагаварт хүрч болохыг харуулахыг зорьсон” гэлээ.


У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.