Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭЗС-ийн “Tax is chance” баг тэргүүлэв

“Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт уралдааныг их дээд сургуулийн оюутнуудын дунд энэ сарын 1-нд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний үеэр оюутнууд татварын хуулийн талаар мэдлэг, мэдээлэл сайтай байгаа нь харагдаж байлаа. Тэргүүн байрт Д.Сувдаа багштай МУИС-ийн ЭЗС-ийн “Tax is chance” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэж ТИНЗ нийгэмлэгээс зохион байгуулах хоёрдугаар шатын уралдаанд оролцох эрхтэй боллоо. Удаах байруудад  ХҮДС-ийн Г.Отгонсүрэн багштай “Accounting” баг, МУИС-ийн ЭЗС-ийн “Хөгжил” баг тус тус шалгарлаа.  Тэмцээнийг “Алхана-трейд” ХХК-ийнхан ивээн тэтгэж ирээдүйн татвар төлөгчдийн оюунд хөрөнгө оруулсан бмайна.  Тус компани Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн “Найдвартай татвар төлөгч хаяг хэрэглэх эрх бүхий” шилдэг аж ахуйн нэгжийн нэг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.