Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эд зүйлсийг хууль бусаар хил давуулсан хэргээр 78 хүн ял сонсчээ

Энэ оны эхний улирлын байдлаар шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 14.3 хувиар, ял шийтгүүлэгчид 21.4 хувиар буурчээ. Харин зарим  төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлт гарсны дотор хамгийн их нэмэгдсэн нь эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх хэрэг байгаа нь анхаарал татаж байна. Өнгөрсөн онд эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн 66 хэрэгт 78 хүн холбогдож, шүүхээр шийтгүүлжээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 88.6 хувиар өссөн үзүүлэлт гарсан гэнэ.  Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 38-д нь хорих, долоод нь баривчлах, есөд нь торгох, 24-т нь албан ажил хийлгэх ял шүүхээс оноожээ. Тэдний 19 буюу 24.5 хувь нь 30-аас дээш насны эмэгтэйчүүд байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.