Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭД АНГИ, ЭРЭГ БООЛТЫГ МАШИН БОЛГОДОГ “ИЛБЭЧИД” БУЮУ ТАТВАР ЗУВЧУУЛСАН ХУЙВАЛДААН

Тээврийн хэрэгслийн азын гэгддэг, ижил тоотой дугаарууд хоёр сая төгрөгт хүрдэг, улсын дугаарыг өндөр үнээр шаглаж мөнгө олдог албан тушаалтнууд байдаг тухай бид өмнө нь сурвалжлан хүргэж байсан билээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогоо, техник, технологийн хэлтэст улсын дугаар олгох ажил шилжээгүй байхад Замын цагдаагийн тоо бүртгэлийн ажилтан хахууль авч, автомашинд гэрчилгээ гаргаж өгдөг байжээ. АТГын Мөрдөн шалгах хэлтсээс Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн тоо бүртгэгчээр ажиллаж байсан М.Мөнхтөрд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж.

М.Мөнхтөр ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг автын инженер мэргэжлээр төгссөн нэгэн. Автын инженер мэргэжлээр төгссөн залуусын сонирхолыг нь харгалзан ЗЦГ-аас сургалтад хамруулж, ажилд авдаг жур мын дагуу тэрбээр тус газарт ажиллах болжээ. Тэрбээр эхэндээ орон нутгийн Замын цагдаагийн тасагт ажиллаж байж. Улмаар Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасагт шилжин тоо бүртгэгчээр ажилласан гэнэ. М.Мөнхтөр энэ үеэс “Да хүрээ” техникийн захад наймаа хийдэг С.Эрдэнэцогттой танилцжээ. Ингэж танилцсанаар М.Мөнхтөр түүгээр дамжуулан хуурамч гэрчилгээ гаргаж өгөн бусдаас 5.5 сая төгрөг авлигад авах ажлаа эхэлсэн аж. “Да хүрээ” захад машины сэлбэг худалддаг Ш.Даваацэрэн гэх залуу хуурамч гэрчилгээ гаргуулах “шанг нь” татжээ. Ш.Даваацэрэн 2006 оны зургаа дугаар сард “Машины дөрвөн гэрчилгээ гаргуулмаар байна. Замын цагдаад таньдаг хүн байна уу” гэж С.Эрдэнэцогттой уулзахдаа асууж. Тэрбээр хариуд нь “Болох байх. Таньдаг хүн байгаа. Нэг машины гэрчилгээг 500 мянган төгрөгөөр гаргаж өгдөг юм шүү дээ” гэсэн байна. Тухайн үед Ш.Даваацэрэн нь гаалийн татвараас зайлсхийх гэсэн бололтой.

Автомашиныг эд анги, эрэг боолтоор нь хуваан Монголд оруулж ирдэг сүлжээ байдаг гэдэг. Тэрбээр дээрх байдлаар БНСУ-аас сэлбэг нэрээр машины эд ангийг хэсэгчилэн хувааж оруулж ирэн угсарсан юм байна. Улмаар түүнийгээ борлуулахын тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгтэй болсноор С.Эрдэнэцогтоор дамжуулж, М.Мөнхтөрд хандсан аж. Энэ тухай Ш.Даваацэрэн “Да хүрээ захын гадаа С.Эрдэнэцогтод машинд нь мөнгөө өгч, “Аксент” маркийн нэг автомашинд гэрчилгээ гаргуулсан. Дараа нь 1.5 сая төгрөг өгч, гэрчилгээ гаргуулах гэсэн боловч чадаагүй. Мөнгөө ч олж аваагүй. С.Эрдэнэцогт М.Мөнхтөр гэдэг хүнээр гэр чилгээ гаргуулдаг тухай хүнээс сонссон. Би өөрөө М.Мөнхтөрийг нь танихгүй” гэжээ. Мөн “Да хүрээ” захад автомашины ченжээр ажилладаг хүмүүс ч ийм хууль бус ажиллагаа олон хийлгэдэг аж. Тэд бүр хуурамчаар баталгаа гаргадаг нотариатчтай гэдгийг олон хүн баталдаг. Хуурамч баталгаа гаргадаг нотариатчийн тухай холбог дох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч шалгаж эхэлсэн юм билээ.

Харин машины ченжүүд гэрчилгээгүй машин худалдаж аваад хуурамч гэрчилгээ гаргуулан бусдад худалддаг юм байна. “Да хүрээ” захын ченж Л.Алтансүх ийм хүмүүсийн нэг аж. Тэрбээр бичиг баримтг үй машин худалдан авч, С.Эрдэнэцогтоор дамжуулан М.Мөнхтөрөөс гэрчилгээ гаргуулдаг байж. Энэ тухайгаа Л.Алтансүх “Би машины наймаа хийдэг. Хааяа бичиг баримтгүй машин зарна гэх зарлал “Да хүрээ” захын узелээр зарладаг юм. Түүнийх нь дагуу 2006 онд таван машин худалдаж авсан. Авсан машинаа засаж, шинэ машин шиг болгодог. Тэр хоорондоо машины бичиг баримт авна гэж зарлал өгч байсан. Тэр үед Цогоо (С.Эрдэнэцогт) над руу залгаж танилцсан. Тэгэхэд Цогоо “Надад нэг онхолдсон машины бичиг баримт байна. Тэр машины бичиг баримт дээр нэг машиныг чинь оруулж өгье. Ингэхэд 350 мянган төгрөгийн зардал гардаг юм. Чи надад 500 мянган төгрөг өгвөл би бүх асуудлыг зохицуулаад өгье” гэсэн. Ийм байдлаар Цогоод 2.5 сая төгрөг өгч, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн тамгатай таван гэрчилгээ гаргуулж авсан.

Дандаа танихгүй хүний нэр дээр гэрчилгээ гаргаж өгч байсан. Тэгээд “Машинаа худалдахдаа надад хэлээрэй. Би бичиг баримтыг нь шилжүүлээд өгчихнө” гээд худалдаж авсан хүний нэр дээр шилжүүлдэг байсан” гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчид мэдүүлжээ. Мөн “Да хүрээ” захад авто машины наймаа эрхэлдэг С.Лхагвасүрэн ч “Сонинд “Аксент” маркийн хоёр машин зарна гэсэн зарын дагуу очиж худалдаж авсан. Гэтэл тэдгээр машин тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй байсан юм. Машинуудыг бусдад худалдахад гэрчилгээ заавал шаардлагатай байсан тул “Да хүрээ”-д машин зардаг Цогоогоор дамжуулан Хан-Уулын Замын цагдаагийн тасгаас гэрчилгээ гаргуулж авсан. 2006 оны есдүгээр сарын сүүлчээр энэ асуудал болсон юм. Тэгэхэд би С.Эрдэнэцогтод нэг сая төгрөг өгсөн” гэсэн байна.

“Да хүрээ” захын автома шины ченжүүд ийнхүү хууль бус аргыг дэлгэрүүлж, хуурамч гэрчилгээ гаргуулж, наймаа хийдгийг хууль хяналтын байгууллагынхан баталжээ. С.Эрдэнэцогт “ВМВ сервис”-ийн Л.Алтансүх надад машины гэрчилгээ гаргуулаад өг гээд таван машины арлын дугаар, өнгө зэргийг нь бичсэн цаас, мөнгө өгсөн. Түүнийг нь аваад М.Мөнхтөрийн гэрт нь аваачиж өгсөн. Алтансүх дээрх мөнгийг урьдчилгаа гэж өгөөд, үлдсэн нэг саяыг нь машины гэрчилгээ авахдаа өгөхөөр тохиролцсон юм” гэж мэдүүлэгтээ дурджээ. 2006 оны наймдугаар сар. 32-ын тойргийн дэргэдэх “Говь түшээ” компанийн ШТС-ын дэргэд Л.Алтансүх С.Эрдэнэцогт, М.Мөнхтөр нар уулзжээ. Энэ үед тэд таван машинд тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах талаар тохиролцсон аж. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа С.Эрдэнэцогт арлын дугаар, өнгө зэргийг бичсэн цаасаа 1.5 сая төгрөгийн хамт М.Мөнхтөрд өгчээ. Энэ тухайгаа М.Мөнхтөр “С.Эрдэнэцогт ах мөнгө авчирч өгсний дараа 74-96 УБА, 89-41 УБМ, 10-51 УБН гэх зэрэг дугаартай гэрчилгээ бичсэн.

Түүнээс хойш нэг их удалгүй Л.Алтансүх миний утас руу залгаж ажил дээр ирж, гэрчилгээгээ авч нэг сая төгрөг өгсөн. Түүнээс өмнө С.Эрдэнэцогт ах хоёр сая төгрөг өгч, дөрвөн машины арлын дугаар, өнгө зэргийг бичсэн цаас өгсөн. Би тэдний нэгийг нь гаргаж өгөөд бусдыг нь гаргаж өгч амжаагүй байсан. Харин 2006 оны есдүгээр сард хоёр машинд гэрчилгээ гаргуулна гээд нэг сая төгрөг өгснийг нь биелүүлсэн” гэжээ. М.Мөнхтөрийн дээрх үйлдл үүдэд прокурорын байгууллагаас албан тушаал эрх мэд лээ урвуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргаж өгөхөөр амлаж, давтан үйлдлээр 5.5 сая хахуульд авсан гэж яллагдагчаар татсан бол С.Эрдэнэцогтыг хээл хахуульд зуучилсан гэж буруутгажээ. М.Мөнхтөр ингэж хуурамч гэрчилгээ гаргаж өгөхөөр нэлээд бэлдсэн бололтой. Мөр дөн байцаалтын явцад АТГ-ын мөрдөн байцаагчид түүнээс 81 ширхэг хуурамч гэр чил гээ хураан авчээ. Улмаар Шүү хийн шинжилгээний үндэсний төвд шинжлүүлсэн байна.

Шинжээчийн 623/4, 1042/3, 5413/5, 5500/01 тоот дүгнэлтээр М.Мөнхтөрийн гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд хуурамч, нэг хүний гараар бичигдсэн гэдгийг тогтоожээ. Нийслэлийн прокурорын газраас М.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд зааснаар “Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн тоо бүртгэгчээр ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, 5.5 сая төгрөгийн авлига авсан. С.Эрдэнэцогт нь гурван хүний 11 машинд тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулж өгөхөөр М.Мөнхтөрд 5.5 сая төгрөг зуучилсан хэмээн Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэдэнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхээр анхан шатны журмаар хэлэлцээд хээл хахууль авсан, зуучилсан нь шинжээчийн дүгнэлт, өөрсдийнх нь болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлог дож байна.

Тиймээс хахууль авсан, зуучилсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзээд М.Мөнхтөрд 5.1 жил, С.Эрдэнэцогтод 1.6 жил хорих ял оноохоор шийдвэрлэжээ. Улмаар хахуульд авсан 5.5 сая төгрөгийг М.Мөнхтөрөөс гаргуулж улсын орлогод оруулахаар, эд мөрийн барим таар хураасан тээв рийн хэрэгслийн 81 ширхэг гэрчилгээг хавтаст хэрэгт хавсаргахаар болсон аж. “Тээв рийн хэрэгслийн гэр чилгээ авна, гаргуулна” гэ сэн зарын цаана ийм хууль бус үйлдэл байгааг, улсын дугаарын ард маш их хэмжээний ашиг хон жоо ологчид буйг, “Да хүрээ” захад нотариатчаар ажилладаг нэгэн эр хуурамч баримтыг баталж өгдөгийг АТГ-ын мөрдөгчид ийнхүү илрүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.