Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засгийн хориг арга хэмжээгээ сунгав

АНУ-аас Сирид авсан эдийн засгийн хориг арга хэмжээг тус улсын Ерөнхийлөгч Барак Обама нэг жилээр сунгасан тухай Цагаан ордны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
 Сирид анх 2004 оны тавдугаар сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Тэр үед Буш Дамаскийг террорист байгууллагуудыг дэмждэг, үйл олноор хөнөөх зэвсэг болон пуужингийн хөтөлбөр боловсруулдаг, мөн Иракийг сэргээн босгох АНУ-ын ажиллагаанд саад учруулж байна хэмээн буруушаажээ.
“Иракт нэвтрэхийг эрмэлздэг гадаадын босогчдын бүлэглэлүүдтэй тэмцэх талаар Сирийн Засгийн газар тодорхой ахиц гаргасан боловч, тус орны бодлого өнөөг хүртэл террорист байгууллагуудыг, үйл олноор хөнөөх зэвсэг болон пуужингийн хөтөлбөр боловсруулах ажиллагааг дэмжсэн хэвээр байна” гэж Барак Обама мэдэгдсэн байна.
Сирид дахин авсан эдийн засгийн хориг арга хэмжээ энэ сарын 11-нээс хэрэгжиж эхэлнэ.
Д.Жаргал

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.