Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эвлэрлийн сарын хугацаа олгов

АН-ын ҮЗХ-ны ротацийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн маргаан Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт үүсээд буй. Намын хороодын зарим гишүүн төв байрныхаа үүдэнд суулт зарлаад нэлээд хугацаа өнгөрч байгаа юм.

Дотоод сонгуулийн хороогоор асуудлыг шийдэж чадаагүй учраас Хяналтын ерөнхий хороо маргааныг эцэслэх үүрэг хүлээгээд байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өчигдрийг хүргэжээ. Харин намын дарга Н.Алтанхуяг БНСУ-аас ирээд Хяналтын хороог хуралдуулах хүсэлт тавьсаны дагуу өчигдөр шийдвэр гаргажээ. АН-ын дүрмийн 6.2-д заасан үндэслэлээр маргаантай асуудлыг эвлэрлийн арга замаар шийдэж болдог аж. Энэ дагуу сөргөлдөгч талуудад нэг сарын хугацаа өгчээ.

Ярилцаж зөвшилцөхөд нь намын удирдлага, Хяналтын ерөнхий хорооны гишүүд оролцож болох гэнэ. Эвлэрэлд эс хүрвэл намын гишүүдийн санал асуулгаар эцсийн байдлаар асуудлыг шийдэх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.