Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Батшугарыг сэжигтнээр тооцон байцаажээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг өчигдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дуудаж, тайлбар авчээ. Түүнийг төрийн өмчийг давуу эрхээр, хууль бусаар хувьчилж авсан хэрэгт буруутгаж буй аж. Энэ талаар холбогдох байгууллагынхнаас тодруулахад “Энэ хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөх хориотой шүү дээ. Э.Батшугарыг өчигд рөөс эрүүгийн хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон тайлбар авч эхэлсэн нь үнэн” гэлээ.

Захирлаар нь ажилладаг түүний “Ремиф” гэх компани нь Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр, “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлын хувьчлалд оролцож, охин компаниараа дамжуулан дээрх байгууллагуудыг хувьчилж авсан нь хууль зөрчсөн гэж үзэж буй юм. Тиймээс Ерөнхийлөгч асныг уг хэрэгт буруутгаж буй бөгөөд түүний туслах болон хүүг нь сэжигтэн, ял лагдагчаар татах тухай мэдээлэл нэлээд олон хоногийн өмнөөс гарч байсан билээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.