Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Амарбат: Энэ гүтгэлэг С.Отгонбаярт холбогдох хэргийг шалгасантай шууд холбоотой

Нэр, зүс царайгаа нууцалсан нэгэн эмэгтэй  өөрийг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хүчирхийлж, сэтгэл санааны дарамтад оруулсан талаар мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хэвлэлийн бага хурал зарлан хариу мэдэгдэл хийснийг бүрэн эхээр нь хүргэе. Тэрбээр хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг шалган, эцсийн шийдвэр гартал ямар нэгэн асуултад хариулахаарс татгалзлаа.
-Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн АТГ, тэр дундаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга руу чиглэсэн гүтгэлэг, дайралт, доромжлолууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдсаныг та бүхэн санаж байгаа бйах. Хэтдээ энэ нь  гэмт хэргийн шинжтэй ийм асуудлаар зориуд зохион байгуулалттай гүтгэж эхэлсэн нь энэхүү мэдэгдлийг хийх шалтгаан боллоо.
Надад хэн нэгнийг хүчирхийдэх хүмүүжил, ёс зүй байхгүй. Үүнийг албан ёсоор хариуцлагтайгаар хэлж байна. Хууль хяналтын байгуллагад хэн нэгэн иргэн хандсан бол зохих журмын дагуу холбогдох шалгалт нь хийгдээд,  үнэн зөв нь гарна гэдэгт итгэж байна. Тэр шийдвэр нь олны хүртээл болох байх. Чухам юу болов, хүнийг яаж ингэж гүтгэв гэдгийг хуулийн байгууллагын хяналт шалгалтаар тогтооно биз.
Яагаад ийм байдал үүсээд байгаа юм бэ гэдэг дээр би хувийнхаа байр суурийг илэрхийлье.
Өнөөдөр Монгол Улсад зүтгэснийхээ төлөө, АТГ-ын албан хаагчийн тангарга өргөж, тодорхой зарим албан тушаалтанд холбогдох  хэрэг, үйлдлийг хоёргүй сэтгэлээр шалгуулсныхаа төлөө, тухайн хэргүүдийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу удирдан чиглүүлж, зааж зааварласныхаа төлөө,  бүрэн эрхийнхээ дагуу  мөрдөн байцаалтад зохих чиглэлийг өгч шалгуулсныхаа төлөө би яагаад ингэж гүтгүүлэх ёстой юм бэ гэдэг дээр надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна.  Энэ бүгдийн цаад шалтгаан нь Онцгой байдлын асудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан С.Отгонбаярт холбогдох хэргийг шалгасантай шууд холбоотой. Энэ хүнд холбогдох хэргийг АТГ шалгаад хоёр шатны шүүхээр түүнийг гэм буруутайг шийдсэн. Дараа нь Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг С.Отгонбаяр өөрийг нь илт гэм буруугүй байхад эрүүгийн хариуцлагад татсан, үндэслэлгүйгээр ял шийтгэсэн,  АТГ хэлмэгдүүлсэн ч өөрөө цагаатсан мэтээр ярьсан. Үүний дараа сонин хэвлэлээр нэлээд гүтгэсний эцэст түүнд холбогдох хэргийг АТГ-т миний захиалгаар ТЕГ-ын хэлтсийн дарга албан бичиг явуулж, тэрийг нь үндэслэн намайг түүнд холбогдуулан мөрдөн байцаалт  явуулсан мэтээр яриад байгаа. Энэ нь үндэслэлгүй. Энэ бичиг ирэхээс жилийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Бүтэн жилийн дараа тэр бичиг ирсэн. Үүнийг ирүүлэх талаар Амарбат гэдэг хүн  ямар нэгэн байдлаар ТЕГ-т хандаагүй. Энэ нь  АТГ-т хадгалагдаж байгаа бүх бичиг баримт болон АТГ-ын дарга өөрөө үүнийг нотолж албан ёсны хариуг өмгөөлөгчид нь өгсөн. Энэ асуудлаар ТЕГ-ын холбогдох албан тушаалтанд холбогдуулж УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Энэ хэрэгтэй холбоотой Амарбатын бүрэн  эрхийг түтгэлзүүлэх асуудлыг тэр  мөн хүмүүс тавьсан. Үүнд Амарбат ямар ч холбогдолгүй гэдгийг зохих журмын дагуу тогтоогоод миний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлага байхгүй гэдэг хариуг  өмгөөлөгчид нь албан ёсоор өгсөн юм билээ. С.Отгонбаяр өөрөө гэм буруугүйн талаар маргаангүй учраас асуудлаа шүүхээр  шийдүүлэлгүй мөрдөн байцаах шатанд өршөөлд хамрагдья гэсэн  хүсэлтийг өмгөөлөгч нь бичгээр гаргаж өгсөн. Үүнийг нь үндэслэн хэргийг эцэслэн шийдсэн.  Гэтэл одоо үүнийгээ цайруулж, хууль хяналтын байгууллага тэр дундаа холбогдох хэргийг  шалгасан байгууллага, албан хаагч руу зохион байгуулалттай дайрахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж би хувьдаа үзэж байна.
Нөгө талаар УИХ-ын гишүүн Л.Гүндалай байна. Энэ хүнд холбогдох хэргийг АТГ 2007 оноос хойш мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үеэс эхлэн түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асудлыг УИХ-д тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгааг та бүхэн мэдэж байгаа.
Тодорхой асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа хэн нэгэн хүн харин ч уг асуудлынхаа үнэн мөнийг олуулж,   өөрийг нь зориуд зохион байгуулалттай  гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эсэхийг тогтоолгохыг хүсэх хэрэгтэй. Төрийн түшээ хүн ийм ёс зүйтэй байх ёстой. Хоёрдугаарт, өөрт хамааралгүй асуудлаар тэр байгууллагын албан тушаалтныг гүтгэн гүжирдэж, худал мэдээлэл тараах үйл ажиллагаанд оролцож байгааг  АТГ-ыг харлуулах, өөрт холбогдох хэргийг цайруулах гэж оролдож байна уу гэж ойлгох уу. Эсвэл үнэн мөнийн төлөө явж байгаа хүн гэж ойлгох юм уу Ямар дүгнэлт хийхийг та бүхэн өөрсдийнхөөрөө дүгнэх байх. Миний бодлоор нөхцөл байдал өөр байх ёстой болов уу. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор АТГ-ыг зохион байгуулалттайгаар дайрч гүтгэж байна гэж ойлгож байна. Өөрт холбогдох  асуудлыг нь АТГ шалгаж буйтай холбогдуулан ийм үйл ажиллагаа хийж байна гэж би хувьдаа үзэж байна. Эцэст нь хэлэхэд  өнөөдрийн үүссэн энэ асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллага шалгаж, эцсийн дүгнэлтийг олон нийтэд тодорхой хүргэнэ гэдэгт итгэж байна. Надад хэн нэгнийг хүчиндэх шаардлага ёс зүй байхгүй гэдгийг дахин хэлье.
-Өнөөдөр мэдэгдэл хийсэн эмэгтэй С.Отгонбаярын өмгөөлөгч гэсэн яриа байна. Та тэр эмэгтэйг  таних уу?
-Би асуултад хариулмааргүй байна. Хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандсан учраас зохих ёсоор шалгаад шийдвэрлэнэ. Албан ёсоор шийдвэр гараагүй байхад би ямар нэгэн хариулт өгөхгүй.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.