“B” продакшны захирал, дуучин Д.Болд өнгөрсөн хугацаанд дампуурлын ирмэгт ойрхон байсан продакшныхаа үйл ажиллагааг саяхнаас сэргээж, дуулах авъяастай, царайлаг охид залуусын эрэлд гарчээ.
Шинэ залуу уран бүтээлчдийг соргогоор олж хардаг зантай тэрбээр рок, попын тайзнаа өөрийн зүтгэл дэмжлэгээр нэрд гарсан дуучин А.Агиймаа, Т.Эгшиглэн нарыг амархан алдахыг хүссэнгүй.
Хамтарч ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тэдэнтэй удтал ярилцаж, зөвлөлдсөний эцэст эгнээндээ үлдээж дөнгөсөн гэнэ.
Ажилд шаргуу орсон тэрбээр охидоо дэмжиж, уран бүтээлийг нь чанаржуулах тал дээр хичээн ажиллаж байгаа ажээ.







0 Сэтгэгдэл