Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.Үнэнбат: “Урт цагаан” төвийг шинэчлэх ажлыг зохион байгуулж ээлж, дараатай буулгана

“Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг нураах, буулгах ажил өчигдөр эхэлсэнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэлэхдээ ““Урт цагаан” төвийн үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон билээ. Мөн тус төвийн нэгдүгээр корпусыг акталж, буулгаж эхэлсэн. Энэ төвийн түрээслэгчдийг ажлын байраар ханган ажиллаж байна. Тэднийг Улаанбаатар банкны шинэ барилгад нүүлгэсэн. Энэ онд бид ямар ч газартай гэрээ байгуулаагүй. “Урт цагаан” төв тог, усгүй байгаа. Цаашдаа шинэчлэх ажлыг зохион байгуулж ээлж, дараатай буулгана.

“Урт цагаан” төвийг шинэчлэх зураг төслийн уралдаан зарлахад 28 бүтээл ирсэн. Үүнээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулаад байна.  Дам түрээсэлдэг байсан 30 иргэн, ААН одоо болсон. Хорь, гучин жил хотын А цэг дэх хэсгийг 6000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Бид энэ ажлыг таслан зогсоосон. Гучин түрээслэгчийн зүгээс “Урт цагаан” төвийг буулгах нь буруу гэж гомдол мэдүүлдэг. Энэ тухай шүүхийн шийдвэрийг дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “Ш.Үнэнбат: “Урт цагаан” төвийг шинэчлэх ажлыг зохион байгуулж ээлж, дараатай буулгана

  • Avatar Зочин says:

    Энэ навсайсан байшин г буулгаад гоё байшин байрсан дээрээ ёстой нийслэл зөв юм хийж байна доороо ахиухан зогсоолтлй гоё байшин бариулах хэрэгтэй