Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шөнийн цагаар ажилладаг 27 баар, цэнгээний газар байна

Улаанбаатарт хууль хэрхэн зөрчиж болдгийг яруу тодоор харуулдаг баар, цэнгээний нэлээд олон газар бий. Үүнтэй холбоотойгоор архидалт бүтэн 24 цагийн турш үргэлжилж байгаа нь нууц биш. Түүнчлэн орон сууц, хорооллын архи худалдаалдаг дэлгүүрүүд цаг барьдаггүй, хууль дүрэм сахихгүй байгаа нь архидалтаас үүдсэн гэмт хэрэг өсөх нэг шалтгаан болж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр дүүргийн Засаг дарга, Цагдаагийн хэлтсийн дарга нартай уулзаж энэ хууль бус үйлдлийг таслан зогсоох үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, илүү цагаар ажилладаг баар, цэнгээний газруудыг хаах, тусгай эрхийг нь хүчингүй болгох юм.

Харин хүчингүй болгосон эрхийг нь журмын дагуу ажиллах ам өч гөө өгсөн тохиолдолд цагдаагийн байгууллага, иргэдийн саналыг үндэслэж шийдвэрлэх захирамж гарсан. Баар, цэнгээний газруудыг шөнийн 00.00 цагаас хойш ажиллуулж хууль зөрчдөг аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг танилцуулж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.