УИХ дахь МАХН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, гишүүн Ж.Сүхбаатар нарын “зодооны” талаар яриагүй хэмээн дэд дарга Д.Дондог хэлэв. Хэргийн эзэд Бүлгийн хуралдаа суужээ. Тэдний асууд лыг өнгөрсөн бямба гаригт ярилцсан учир энэ удаа шинэ долоо хоногт ярих төслүүдээ л хэлэлцсэн гэнэ. Шүүхийн тухай хуульд нэ мэлт, өөрчлөлт оруулах төс лийг МАХН-ынхан түр хойш луу лах нь зөв гэж үзсэн байна.
Ерөнхийлөгч шүүхийн байгууллагын шинэтгэлтэй хол боотой хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа учир дагалдах төслүүдийг өргөн барьсны дараа нэгтгэж хэлэлцье гэжээ. Энэ хугацаандаа иргэд, мэргэжилтнүүдээс са нал бодлыг нь сонсож илүү боловсронгуй болгох, иргэнийг шүүх хэлмэгдүүлдэг байдлыг зогсоох эрх зүйн сайн орчин бий болгохоор ажиллах хэрэгтэй аж. Тэгээд энэ асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргилоор ахлуулан байгуулжээ.
Мөн тулгамдсан асуудлуудаар байгуулсан Ажлын хэсгүүдийн түрүүчээс мэдээлэл хийсэн байна. МАХН-ын Удирдах зөвлөлтэй хамтран байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийг ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нь танилцуулсан байна.







0 Сэтгэгдэл