Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүүхийг төрийн албан хаагч хуурсан гэж иргэд үзэж байна

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын цэвэр, бохир усны төвлөрсөн шугамтай зай талбай бүрт чанартай үгүй нь мэдэгдэхгүй барилга барих болсон. Гэвч барилга барьж байгаа талбай нь бусдын эзэмшилд эсвэл нийтийн эзэмшлийн зам, талбай болон Монгол Улсын стандартаар тогтоосон барилга хоорондын зай талбайг зөрчснөөс маргаан дэгдэж, маргаан бүр нь Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг, Олзвойн гудамжны 65 дугаар байрны урд талыг халхлан орон сууц барихаар иргэн З.Мандах 0.03 га газар авчээ.

Улмаар тэндээ 45 айлын орон сууц барихаар болж “New muse” компанитай гэрээ байгуулан 2008 онд газар шорооны ажил эхлүүлжээ. Энэ үеэс эхлэн 65 дугаар байрны оршин суугчид тус компанийнхантай маргаан дэгдээж, улмаар шүүхэд хандсан байна. Дороо үйлчилгээний төвтэй есөн давхар орон сууц ны барилга нь тус байрны оршин суугчдын гэрлийг халхалж, улмаар “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм”- ийг зөрчиж байна” хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс шүүхэд хандсан аж. Шүүхийн хэрэг бүртгэлтийн явцад шинээр барих гэж буй барилгын ажлыг түр зогсоожээ. Уг нь зураг төсөлдөө хоёр байрны гадна хананы хооронд 10 метр байхаар тусгасан аж. Гэвч гүйцэтгэлийн явцад барилгын норм, дүрмийг зөрчжээ. “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм”- д 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондох зай 15, дөрвөн давхар бол 20 метрээс багагүй, сууцны өрөөнүүдийн хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой гэж заасан байдаг аж. Гэтэл 65 дугаар байрны гадна хананаас ухсан нүхний захын цэгийн хоорондох зай нь ердөө л 4.85 метр байгаа нь энэ дүрмийг зөрчсөнийг холбогдох байгууллагын шинжээчид тогтоожээ.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах байцаагчийн дүгнэлтээр барилга хоорондын гал даах эрсдэлийн зай доод тал нь найман метр, барилга хооронд шуурхай албаны автомашин зорчих зургаан метр зурвас гаргаж төлөвлөнө гэж заасныг мөн зөрчсөн байгаа аж. Манайд барьж буй сүүлийн үеийн орон сууцны барилгууд галд шатамхай, хөөсөнцөрөөр өнгөлж байгаа. Галд шатдаг ханатай барилгын хоорондын зайг 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор норм, дүрэмдээ тусгасан байдаг аж.

Тиймээс иргэн З.Мандахын барьж буй барилгыг норм, дүрмийн холдбогдох заалтуудад нийц үүлэн шилжүүлэн байршуулах шаардлагатай гэж байцаагчид дүгнэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар орон сууцны барилгын ерөнхий төлөв лөгөөнд өөрчлөлт оруулж, төлөвлөсөн байршлаас то дор хой хэмжээгээр зөрүүлж барилгаа барьсан нь тогтоогдсон байна. Түүгээр зогсохгүй тус газрын байцаагчид “65 дугаар байрны айлуудын цонхоор нэг өдөрт тусах нарны тусгалын үргэлжлэх хугацаа норм дүрэмд зааснаас бага байх магадлал өндөр” гэсэн дүгнэлт гаргаад улмаар тус барилгыг норм дүрмийн шаардлагыг хангах хэрэгтэй гэжээ.

Ийнхүү шинжээчид уг барилгыг зөөж бариулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасаар байтал Нийслэлийн захир гааны хэргийн шүүх “Барилга хоорондын зай 65 дугаар байрны оршин суугчдын нарны гэрэл тусах норм дүрмийг зөрчөөгүй, өвлийн цагт 65 дугаар байрны 50 хувьд нь 2-3 цаг, зуны цагт мөн 50 хувьд нь 4-5 цаг нар тусна гэж үзэн барилгын норм дүрэм зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаж 65 дугаар байрны оршин суугчдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болор “65 дугаар байртай ойрхон баригдахаар байсан тул тус байрны оршин суугчдын гомдлоор шалгаж үзэхэд үнэхээр ойрхон баригдахаар байсан. Тиймээс бид шаардлага өгснөөр иргэн З.Мандах, иргэн Шинэхүүгээс газрыг нь авч, барилгаа урагш нь шилжүүлэх болсон. Одоо барилга хоорондын зай 10 метр байгаа” гэж шүүхэд тайлбар гаргажээ.

Гэвч үнэн чанартаа барилгыг шилжүүлээгүй гэдгийг тус байрны оршин суугчид өгүүлж байгаа төдийгүй, гэрэл зургийг нь шүүхийн хавтаст хэрэгт хавсаргасан аж. Хавтаст хэрэгт баримт нь тодорхой, шаардлагатай ажиллагаа хийгдээгүй байтал Я.Болор гэдэг хүн шүүхэд худлаа ярьж байгаа нь хачирхалтай хэмээн тус байрны оршин суугчид нэмж хэлсэн юм. Иргэн З.Мандахын орон сууц нь барилгын стандарт норм, дүрэм зөрчиж баригдаж буй учраас иргэд дараа дараагийн шатны шүүхэд хандаад байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.