Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Банзрагчийн Дашдондовыг Архангай аймгийн шүүхийн ерөнхий шүүгчийн, Одцэрэнгийн Однямааг Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах, мөн Ёндонгийн Цогтзанданг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан томилуулахаар өргөн мэдүүлжээ.
Мөн Очирбатын Чулуунцэцэгийг Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгчийн, Цэвэгийн Ганхуяг, Үржинбадамын Одгэрэл нарыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн, Бадамрагчаагийн Батболорыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг судалж байгаа аж.







0 Сэтгэгдэл