Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шүхэрчид 620 удаагийн буултыг амжилттай гүйцэтгэлээ

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 2021 оны эхний шүхрийн дадлага, буултыг хийжээ. Шүхрийн дадлага буултыг Төв аймгийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд байгаль, цаг агаарын зөвшөөрөгдсөн нөхцөлд амжилттай зохион байгуулжээ. Тодорхой хэлбэл, алба хаагчид ямар ч газар орон дээр нисдэг тэрэгнээс шүхрээр буух дадлага буюу танилцах буулт, шүхрийн дэлбээг удирдлагын оосрын тусламжтай эргүүлэх, ачаа, зэвсэгтэй шүхрийн буулт хийж, ур чадвараа ахиулсан байна. Мөн далавч хэлбэрийн шүхрээр буух, шүхэрчин спорт гараагаар бүтэн болон хагас албадан гар аргаар шүхрийг задлах, агаарт удирдлага хийх, газрын салхины чиглэлийг тогтоох, цэг онолтын дасгалуудыг боловсруулсан юм. Энэ удаагийн нислэг, буултад давхардсан тоогоор 10 цагийн нислэг, 620 удаагийн буултыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.