Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шударга бус өрсөлдөөнийг “шүүхээр” боллоо

  “Монголд хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй салбар гэж алга.  Алимны 100 хувийн цэвэр шүүс гэж сурталчлах атлаа найрлага нь 40 хувиас хэтрэхгүй байх жишээтэй. Импортоор оруулж ирсэн хуурай сүүг шингэн сүү хэмээн хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг” хэмээн өчигдөр олон нийтэд зарлав.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбоо хамтран, энэ байдлаас гарах гарц хайхаар “Өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” сэдэвт телевизийн нэвтрүүлэг, нийтлэлийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг зохион байгуулах болсноо сэтгүүлчдэд мэдээлэв. Түүнчлэн эрдэмтэн, багш, судлаачдын дунд “Шударга өрсөлдөөн ба хэрэглэгчийн эрх” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлаж байгаа аж. Дээрх уралдаануудыг ирэх гуравдугаар сарын 15-нд болох Олон улсын  хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлаж байгаа юм байна. 
 

 Б.Баярбаясгалан

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.