Яруу найрагч, зураач Шри Чимнойн “Оргилуур урлаг” уран зургийн үзэсгэлэн “Улаанбаатар” дэлгүүрийн тавдугаар давхарт нээгдлээ. Шри Чимной нь 1974 онд анхны бүтээлээ туурвисан бөгөөд тэр цагаас хойш 150.000 уран зураг, 16 сая гаруй эрх чөлөөг билэгдэгч сүнсэн шувуудыг зурсан гэдэг. Тэгвэл тус үзэсгэлэнд Шри Чимнойн бүтээлээс 50 орчмыг түүвэрлэн авч дэлгэн тавьсан байна. Нүдний чилээг арилгаж, тайвшруулах зорилготой тус үзэсгэлэнг Шри Чимнойн эх хэл болох бенгал хэлээр “Жарна Кала” буюу “Оргилуур урлаг” хэмээн нэрийдсэн нь бүтээлүүд эх ундрагаас ямагт оргилон гарч байхыг билэгдсэн гэнэ. Үзэсгэлэн НҮБ, ЮНЕСКО, АНУ-ын Сенатын ордон, Канадын Үндэсний галерей, Лондон дахь Молл галерей зэрэг дэлхийн олон оронд гарч байжээ







0 Сэтгэгдэл