Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.Пенн: Гаитийг анхаарлын төвд байлгахын тулд би нэр хүндээ ашиглаж байна

Гаитид болсон газар хөдлөлтийн уршгийг нүдээр харахаар тус улсыг зорьсон цөөн хэдэн уран бүтээлчийн нэг нь Шон Пенн. “Оскар”- ын шагналт жүжигчний Гаитийн зүг хөлгийн жолоо залсан гэх мэдээлэл олон мянган хүнийг тэр зүгт анхаарлаа хандуулах шалтгаан болох байсан боловч ноён Пенн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах ажлаа үүгээр хязгаарлахыг хүссэнгүй. Ирсэн даруйдаа дэлхий даяар цацагддаг Ларри Кингийн нэвтрүүлэгт оролцож, хүн төрөлхтөнд нүүрлэсэн аюулын талаар ярилцжээ.

-”Оскар”-ын шагналт жүжигчин Шон Пенн Гаитид тусламж үзүүлэх холбоонд нэгдэж, тэнд гурван долоо хоногийн турш ажиллаад ирсэн. Та анх удаа Гаитид очив уу?

-Тийм ээ.

-Тэнд байдал ямар байв?

-Би явахаасаа өмнө тэнд очсон хэд хэдэн хүнтэй уулзаж, нөхцөл байдал ямар байгаа талаар сонирхсон. Газар хөдлөлт болсон газар очиход тэдний дүрслэн ярьснаас ч хүнд, нүд хальтрам байсан гэдгийг юун түрүүнд онцолъё. Миний харж байсан байгалийн гамшгуудаас хамгийн аймшигтай, сүйрэл учруулсан нь болов уу. Катрина шуурганы үеэр би голомтод нь байсан. Гэхдээ Гаитийн сүйрлийг түүнтэй харьцуулах ч юм биш. Тухайн үед телевизүүдээр гаргаж байсан бичлэг сүйрлийн ердөө л зах зух нь. Байгаль ямар сүр хүчтэй болохоо одоо л бидэнд харуулж байна. Би тийм сүйрлийг энэ яваа насандаа харж байгаагүй. Магадгүй Хирошимаг бөмбөгдсөний дараа л тийм байдалтай байсан болов уу. Тэнд дуугарах хүн ч олдохгүй болчихсон байсан. Зөвхөн хүүхдүүд л тоглож, наадна. Гэсэн ч өлсөж, ядарсан болохоор тун туниа муутай харагдсан.

-Та нэг дүгээр сарын 29-нд энэ та лаар ярилцлага өгсөн. Өнөө дөр байдал дээрдсэн үү?

-Хэдийгээр аюул ард хоцорч, амьсгал авахтайгаа болсон ч хүмүүсийн эрүүл мэндийн асуу дал шийдэгдээгүй л байна. Бо рооны улирал эхэлчихээд байхад тэдэнд толгой хорогдох сууц өнөө хэр алга. Тэнд ус нэвтэрдэггүй майхан бүхий нэг хот байгуулсан. Гэхдээ майхан барих зөвшөөрөл аваагүйгээс гадна хүмүүс олноороо отоглож байрлах нь гал түймрийн эрсдэлийг нэмдэг тул бид энэ “хотоо” хаахаас өөр аргагүйд хүрээд байна. Хаахгүй бол бас л олон зуун хүний аминд хүрч мэдэх тул үүнээс өөр аргагүй.

-Хүмүүс дүрвэх талаар ярьж байна уу?

-Тийм ээ. Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон сая гаруй хүн зөвхөн нүүх, дүрвэх тухай л ярилцаж байна. Тэдний 750 мянга орчимд нь эмнэлгийн болон хоол хүнсний туслалцаа зайлшгүй шаардлагатай байна.

-Тэндхийн борооны улирал нь аюултай юу?

-Өдөр шөнөгүй бороо асгачихдаг тул тэндхийн борооны улирлыг аюул багатай гэж дүгнэх аргагүй.

-Борооны улирал нь хэр удаан үргэлжилдэг вэ?

-Би сайн мэдэхгүй байна. Ямартай ч сар гаруй үргэлжлэх бололтой. Бид юун түрүүнд “майхан хотынхоо” оршин суугч дад эмнэлгийн туслалцаа үзүү лэхийг зорьж байна. Одоогоор тэнд 75 мянган хүн байгаа. Гэвч өндөрлөг газар барьсан учир өнөө, маргаашгүй буулгах байх. Тиймээс бидэнд юун түрүүнд толгой хоргодох байр л хэрэгтэй.

-Газар хөдлөлтөд нэрвэгдэгс дэд туслах хүсэлтэй хү мүүс тантай хэрхэн холбогдох вэ?

-www.jphro.org эсвэл бидний шинээр байгуулсан www.beattherain. org вэб хуудсанд хандаж болно.

-Та газар хөдлөлт болсноос хойш цэргийнхнийг их магтсан байсан. Гэхдээ Таныг өмнө нь тэдэнд төдийлэн таатай ханд даггүй байсан гэдэг.

-Үгүй дээ. Ор үндэсгүй мэдээлэл байна. Хэрэв та ми ний бичсэн зохиолуудыг ун ших юм бол цаг ямагт батлан хамгаалахынхныг дэмждэг байсныг түвэггүй мэднэ. Миний бодлоор Америкийн цэргийн хүчний тухай олонх зохиолд дэлхийн II дайны үеийг дүрсэлсэн байдаг. Харин би дайныг дэмжсэн, эсэргүүцсэн аль ч нөхцөлд цэргүүдийн талд бат зогсдог. Ялангуяа ийм хүнд хэцүү нөхцөл байдалд хамгийн түрүүнд дайчлагддаг хүмүүс нь цэргийнхэн. Тиймээс тэднийг өмөөрөхөөс өөр аргагүй.

-Газар хөдлөлтөд нэрвэгдсэн олон хүүхдийг хараад Танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Газар дээр нь очиж ажил ласан хүмүүст “Нисдэг тэргэндээ л үлддэг байж” гэсэн бодол төрсөн байх. Гаитичууд тийм аймшигтай гамшгийг биеэрээ амссан гэхэд итгэмээргүй гайхалтай тэвчээртэй хүмүүс. Тэд арван секундын дотор хүн амынхаа 90 хувийг алдсан шүү дээ. Гэр бүлийнхээ гишүүнийг алдаагүй хүн тэнд нэг ч байгаагүй. Газар хөдлөлтийн үеэр гэрийн хээ гадаа тоглож байсан дөрвөн настай жаалд ойр дотнын нэг ч хүн үлдээгүй тохиолдол ч гарсан. Тиймээс тэнд хүүхэд асран хүмүүжүүлэх төвийг олноор нээх шаардлагатай болж байгаа.

-Доминиканы удирдагчид дүрвэгчдийг хүлээн авахгүй гэдэг мэдэгдэл хийсэн байх аа?

-Улс төрийн асуудлыг би төдийлэн сонирхоогүй. Газар хөдлөлтийн талаарх мэдээллийг би ердөө л 20 минут үзсэн. Тиймээс тэр талаар сонсоогүй, дүрвэгчдийг хүлээн авах талаар ч асууж, тодруулж чадаагүй. Гол нь аврах ажиллагаанд л анхаарлаа хандуулж байлаа. -Катрина шуурганы үеэр айлын дээвэр дээр гарч хүмүүсийг авран, газар хөдл өлт болоход хамгийн түрүүнд очиж, хүмүүст туслаад…

Чу хам ямар шалтгаан таныг энэ бүхнийг хийхэд хүргэсэн юм бэ?

-Нүглээ наминчилж, буян үйлдэх гэсэндээ юм болов уу. Би сайн мэдэхгүй байна. Миний хамтран ажилладаг хүмүүс ч над шиг тун хачирхалтай. Тэд бүгд сайн дурын ажилд ханцуй шамладаг. Гаитид болсон газар хөдлөлтийн дараа бид 100 орчим сайн дурын эмч, сувилагч нарыг нэгтгэж, аврах ажилд оролцсон. Гэхдээ бидний хийсэн ажил Жон Рөүзийнхтэй харьцуулахад юу ч биш. Түүнд хэн ч сохор зоос өгөөгүй атал тэр 4000 орчим хүн цуглуулсан байсан. Бид ердөө хэрэгтэй цагт нь хүмүүст туслахыг хүсдэг.

-Та дахин Гаитиг зорих уу?

-Зорино оо. Би баасан гаригт явах бодолтой байгаа.

-Байгалийн гамшгийн ту хай анхааруулахад Ерөнхийл өгч Обама уцаарлангуй хүлээж авч харагдсан. Ер нь Та түүний ажлыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Би энд ердөө нэг л зүйлийг дүгнэж хэлэхээр ирсэн. АНУын зэвсэгт хүчнийхэн Ерөнхийл өгчийн зарлигаар Гаити руу аврах ажиллагаанд хүч нэмэхээр очсон. Гэхдээ одоо санаа амарч болохгүй. Тэнд олон мянган хүн үхэл амьдралын заагт байгаа тул бид энэ ажиллагаагаа үргэлж лүүлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ явдлыг ан хаарлын төвөөс гаргаж болохг үй.

-Та үүний төлөө л яваа байх нь ээ?

-Тийм ээ. Гаитийг анхаарлын төвд аль болох удаан байлгахын тулд би нэр хүндээ ашиглаж байна. Энэ бол Америк орон тэргүүлэгч гэдгээ харуулах боломж. Боломжийг ашиглан бид ямар гүрэн гэдгээ дэлхийн бусад улс орнуудад харуулах хэрэгтэй байна. Санжай Гуптагийн “Жинхэнэ гоо үзэсгэлэн бол аймшигтай, мартагдашгүй, засварлаж болмоор байдаг” гэ сэн мэргэн үгийг би байнга хэлдэг. Харин энэ бол засаж болох үзэсгэлэн.

-Та Ерөнхийлөгчийг цэргийн хүчээ татах вий гэж эмээж байна уу?

-Тийм ээ.

-Та энэ талаар Ерөн хийл өгч тэй ярилцсан уу?

-Харамсалтай нь Ерөнхийл өгчтэй уулзах боломж надад хэзээ ч тохиож байсангүй. Би түүнийг ихэд хүндэлдэг ч, өнөө хэр ярилцаж үзээгүй л байна.

-Та Гаитид байхдаа Билл Клинтонтой тааралдсан уу?

-Тааралдаагүй ээ. Би түүнийг тэнд огт хараагүй. Ирснийхээ дараа уулзаж, ярилцсан.

-Тэгэхээр Та улс төрийн бод логыг чиглүүлдэг байх нь. Гэхдээ та эмчилгээний зардал, ажил хайх зэрэгт огт санаа зовдоггүй биз дээ?

-Ямар ч зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа, орон зай олддог. Одоогоор би бүхий л анхаарлаа газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд хандуулаад байна. Түүний тулд гаитичуудын зан араншинг судлах шаардлагатай байгаа. Шөнө дунд тэдний майхны дэргэдүүр явахад зүрх зүсэгдэм байдаг. Өвчиндөө шаналсан хүмүүсийн дуу, үүрд алдсан ойр дотнынхныхоо араас гашуудан уйлах чимээ гээд л тэндээс зовлон гэж юу байдгийг харж болно. Гэхдээ тэд гайхалтай хүмүүс. Тэдний 99 хувь нь бие биенээ гэсэн халуун дулаан сэтгэлтэй байсан бол энэ явдлаас хойш нэг ч хүн хувиа бодохоо больж, 100 хувь нэгдсэн. Түүгээр барахгүй тэд бидэнд тусламж хэрэгтэй үед ч огт эргэлзэхгүй гараа сунгах хүмүүс. Харин одоо тэдэнд туслалцаа хэрэг болоод байна. Энэ бол бидний тусламжийн үйл ажиллагааны ердөө л нэг тал. Тиймээс даалгавар хараахан дуусаагүй байна. Энэ бүхэнд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Америк хүчирхэг гүрэн тул Гаитид уйлан, авралын гар царайчлан суугаа бяцхан жаалуудад туслах хэрэгтэй байгаа гэдгийг л хэлэх гэсэн юм.

-Бид хэдий хүртэл тусламжаа үргэлжлүүлэх хэрэгтэй вэ. Энэ тийм чухал гэж үү?

-Бидэнд тусламжаа зогсоох шалтаг байхгүй. Үүнд иргэдийг уриалах хамгийн том хүчин зүйл бол хэвлэл мэдээллийнхэн. Би хэзээ ч өөрийнхөө болон өнгөрсөн амьдралынхаа талаар ч юм уу, ер нь ямарваа мэдээлэл цацуулахаар мөнгө төлж, эсвэл гуйж байсангүй. Анх удаа нэвтрүүлэгт оролцох хүсэлт гаргасан минь энэ. Гэхдээ энэ их чухал алхам шүү. Танаас гуйх, эсвэл гуйлгах нь сонин биш.

Гол нь танай нэвтрүүлэг, телевизээр дамжуулан Гаитиг олны анхаарлын төвд байлгаж байна гэдэг чухал. Би цаашдаа ч “FOX News”, “The New York Times”-ийг царайчлах бодолтой байгаа. Учир нь эмгэнэлт жүжиг одоо л эхэлж байна.

-Учир нь америкчууд хэзээ Гаитиг мартаж, яавал анхаарлаа огт салгахгүй байхыг Та сайн мэднэ шүү дээ.

-Тийм ээ.

-Та өнгөрсөн жил “Оскар”- ын шагнал хүртсэн. Харин энэ жил дахин шагнал авсан бол Гаитийн тухай дурсах байсан уу?

-Энэ бол Гаитийн тухай ярих сайхан боломж. Мэдээж тийм боломжийг би хамгийн түрүүнд ашиглах байсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.