Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шоколаданд умбах өдрүүд

 Энэ сарын 15-24 хүртэл Италийн Перужиад “Eurochocolate 2010” наадам, үзэсгэлэн худалдаа болно. 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд шоколад үйлдвэрлэлээрээ Европт төдийгүй дэлхийд тэргүүлэгчид бүтээгдэхүүнийхээ дээжээс үнэгүй амталгаа явуулдгаараа онцлог.

Мөн амттан амилуулдаг “Chocolate Show” явагдана. Зочдоо хүлээн авахад тус хотынхон хэдийнэ бэлэн болж, шоколадаар зочид буудал хүртэл босгожээ. Мэдээж, бүх зүйл нь шоколад байх боломжгүй. Өрөөний олон хэсгийг амттанаар хийсэн гэнэ. Түүнчлэн эл амттанаар дуртай хоолыг тань хийж үйлчлэх юм байна.

Одоогоор тус наадамд шоколад үйлдвэрлэгч 150 гаруй үйлдвэр оролцохоор мэдүүлгээ өгсний дотор Швейцарийн алдарт “Милка”, “Тоблерон” хүртэл байна.


Э.ХАНА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.