Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шинэ цирк” –ийн нугараачид Германы шинэ оны шоунд уригджээ

Цирк гэдэг урлагийг амьтан, төрөл бүрийн акробат, илбэ, олсон дээрх үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Нэгэн цагт энэ бүхнийг багтаасан циркийн бүрэн хэмжээний тоглолт үзэж, хүний чадвар, авьяас шавхагдашгүй юм гэдгийг мэдэрч, таашаал авдаг байсан монголчууд сүүлийн хэдэн жил урлагийн энэ төрлийг бараг мартахад хүрч байна гэхэд болно. Хувиараа зүтгэж байгаа хэдхэн циркийг эс тооцвол, улсын хэмээх тодотголтой байсан төв цирк хувийнхний гарт очиж, үндсэн үйлчилгээ, зорилгоос нь хазайлгасан учраас тэр.

Шинэ оны босгон дээр үзэгчдийг баярлуулж, амьтантай олон улсын цирк авчрах гэсэн “Шинэ цирк”- ийн хамт олны хичээл зүтгэл амьтан хамгаалах хөдөлгөөнд нэгдсэн, айхтар “энэрэнгүй” үзэлтэй АСА циркийн удирдлагынхны “ач”- аар тасалдахад хүрсэн. Тэгвэл энэ тоглолтыг бид ирэх оны зургаадугаар сард “Шинэ цирк”-ийн майхан циркт үзэх боломжтой болжээ. Үүнээс гадна энэ циркийн 18 нугараач охин Д.Отгонцэцэг багшийнхаа хамт Германд шинэ жилийн тоглолтод уригдсан аж. Тэдний нэг хэсэг нь Мюнхений варьете театр, нөгөө хэсэг нь Нюренбергийн “Flik Fliak” циркт шинэ оны тусгай шоунд оролцож, уран нугаралтын гайхамшгийг үзүүлэх юм байна. Нугараач охид уг арга хэмжээний дараа тус улсад удаан хугацааны гэрээгээр ажиллах гэнэ. Түүнчлэн тус циркийн дөрвөн нугараач Испанийн циркт уригдан ажиллаж байгаа бөгөөд тэдний гэрээг сунгах хүсэлт тавьжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.