Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шинэ” хүн илрүүлэв

Герман, Орос, Америкийн эрдэмтэд Алтайн хязгаараас хүүхдийн хурууны яс олсон нь “Зууны нээлт” боллоо хэмээн “Nature”сэтгүүл зарлалаа. Энэ нээлтээр төв Азид Homo sapiens, неандерталь хүнээс гадна өөр төрлийн эртний хүн амьдарч байсан нь батлагдсан байна.

2008 оны зун Оросын эрдэмтэд Алтайн уулын нэгэн агуйгаас хүний хурууны яс олсон нь эл нээлтийн эхлэл байлаа. Эрдэмтэд анхандаа неандерталь хү- ний яс гэж бодож байсан ч генийн судалгаагаар неандерталь ч биш, орчин үеийн хүнийх ч биш болох нь тогтоогджээ. Германы эрдэмтэн Макс Планк, “Итгэхэд хэцүү нээлт болсон.

Одоо ч гэсэн зүүд биш байгаа” гэж боддог хэмээн баяр хөөрөө нуухгүй байна. Хэдийгээр зарим судлаач ганц яс олсон төдийгөөр хүний шинэ төрөл нээлээ гэж зарлаж болохгүй гэж байгаа ч хэрэв батлагдвал сөнөж мөхсөн хүний төрлийг генийн судалгаагаар илрүүлсэн анхны тохиолдол болох юм. Алтайн уулнаас эртний хүний яс бараг олддоггүй аж. 40.000 жилийн өмнө амьдарч байсан гэх энэ хүн неандерталь болон орчин үеийн хүний өвгөөс сая жилийн өмнө салсан бололтой гэж судлаачид үзэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.