Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ хорих төв наймдугаар сард ашиглалтад орно

Хэл амтай баригдаж дууссан урьдчилан саатуулах төвийн байрыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар зэхэж байна. Тус байр нэг удаа 1000 хүн байршуулах боломжтой ажээ. Нэг өрөөнд хоёр эсвэл нэг л хүн хорих зориулалттай гэнэ. Орчин үеийн стандартад нийцсэн хүний эрхийг дээдэлсэн сайхан байр болсон гэж холбогдох хүмүүс магтаалын үг унагаж байна. Одоо Ганцхудагийн гэх тодотголтой 407 дугаар ангид 500 орчим хүн саатуулагдаж байгаа юм байна. Нэг өрөөнд доод тал нь 5-10 хүн хоригддог.  Хаа хаанаа хүндрэл учруулахгүйн тулд урьдчилан хорих төвийг хотын ойролцоо байлгахаар болсон гэнэ.  Шинэ барьсан байрны хажууд дахин нэг байр барихаар болжээ. Харуулын байр ар гэрийнхэнтэй уулзуулах танхим гээд нэмж барих байранд тооцоологдсон зүйл бий аж.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.