Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШИНЭ УЛС ТӨР

Улстөрчдийн дасан зохицох чадвар өндөр юм. Гэхдээ сайн талаараа биш. Сонгуулийн шинэ хууль энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж байна. Хуулийг шинэчлэн найруулж батлахдаа нам, улстөрчдийн зарим нэг “ид шид”-ийг хүчээр байхгүй болгосон юм л даа. Сонгуулийн хэдхэн өдөр л сонгогчид хаан, нэр дэвшигч боол болдог, УИХ-ын гишүүн болмогцоо тэнгэрт гарчихдаг буруу тогтолцоо манайд бий. Чухам тэнгэрт гарч, ард түмнээсээ тасрагчид л сон гуулийн хэдэн өдөрт сонгогчдын гэрийн хогийг шүүрдэх шахаж, сарын хэрэгцээний гурил, будаагаар ханган, эрүүл мэндийн үзлэгт хамруулан хайр зарладаг. Бас болоогүй санал хураах өдөр микроавтобусаар үнэгүй үйлчилж, сонгогчдыг зөөх замдаа хэдэн төгрөг атгуулж, “За ахыгаа бодоорой” гэхээ мартахгүй. Эсвэл Засаг дарга тэргүүтэнтэй хуйвалдаж, төрөөгүй хэдэн зуун сонгогч бий болгоод авна.

Сонгуулийн тойрог, хэсгийн хороонд хүмүүсээ шургуулчихаад сонгогчийн нэрсийн жагсаалтыг будлиулж, саналын хуудсыг “андуурч” тоолуулах замаар яаж ийгээд УИХ хэмээх зөөлөн сэнтийд заларна даа. Үүнд намын хүчин зүтгэл их. Эрх баригч намууд шүү дээ. Гуравдагч хүчнийхэнд луйвар хийгээд ч хамаагүй сонгогдох санаа их ч сачий нь хүрдэггүй учир дээрх аргууд зохион байгуулалттай “ид шид” болдог. Тэгвэл шинэ хуулиар энэ бүхнийг хориглочихсон. Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, элдэв популист амлалт өгөх, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулах хориотой. Хуурамч хүн бий болгох аргыг нь ч хаачихсан. Сонгогчдын бүртгэлийг зөвхөн УБЕГ-аас гаргана. Саналын хуудсыг тусгай төхөөрөмжөөр тоолно.

Чадлаараа биш арга заль, намын зохион байгуулалттай “ид шид”, мөнгөнийхөө тусламжтайгаар УИХд сонгогдсон, сонгогдохоор горилогчдод уг заалт их хүнд тусчээ. Ийм замаар УИХ-д сонгогдсон юм байгаа биз, зарим гишүүн хэлэлцүүлгийн явцад илт эмзэглэж байв шүү дээ. Энэ заалтыг батлах нь тодорхой болсон учир түшээд ханцуй дотроо дараагийн төлөвлөгөөгөө боловсруулжээ. Тэд юу бодсон нь одоо ил болов. Шинэ хуулиа мөрдөж, толгойгоо цэнэглэх, чадвараа дээшлүүлэх, шударга ажиллах мэтийн тэнэг санаа бол тэдний толгойд төрөхгүй нь ойлгомжтой. Яаж хуучин “ид шид”-ээ шинэ аргаар авч үлдэх вэ гэдгийг л тооцжээ. Д.Очирбат тэргүүтэй нэр бүхий гишүүд Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл өргөн барилаа. Гурваас дээш хүүхэдтэй ээжид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хувилан сар бүр урамшуулал олгох юм байна.

Гурван хүүхэдтэй ээж сард 70.200, дөрөв бол 105.500, тав бол 140.400, зургаан хүүхэдтэй ээж 175.000 гээд явж өгнө. Ээжүүдийгээ “хайрлаж”, ахуй амьдралыг нь дэмжих сайхан л санаа. Гэтэл энэ мөнгийг ямар эх үүсвэрээс олгох вэ гэдэг нь байхгүй. Улсын төсвийг хэдийнэ баталчихсан. “Төсөвт тодотгол хийгээд шийдэж болно шүү дээ” гээд санаачлагчид шилээ маажиж байна. Нэг ёсондоо мөрөөдлийн жагсаалт санаачилжээ. Цаад санааг нь төвөггүй таана. “Ээжүүдэд урамшуулал олгох хууль санаачилж, та бүхнийхээ төлөө ажиллалаа шүү дээ, намайг сон гоорой” гэсэн сурталчилгаа үнэртэж байгаа юм. Мөн Засгийн газар, нэр бүхий гишүүдээс Боловсролын тухай багц хуулийн төсөл өр гөн барьжээ.

Сумын сургуулийн эрхлэгч, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, номын санч гээд баахан жагсаалт гаргаад эдгээр хүнд таван жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгохоор тусгасан байна. Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө популист амлалт өгөх эрхгүй болсон. Нэр дэвшигчид мөнгө тараахг үй. Тэгэхээр УИХ, Засгийн газрын түшээд хуулийн хүрээнд тархи угаах шинэ арга олжээ гэсэн үг. АН-ынхан шударга зан гаргах гэж оролдож байгаа нь харин авууштай. Тэд “Сонгууль дуустал нийгмийн халамжийн чиглэлийн ямар нэг хууль гаргах ёсгүй. Нэгэнт өргөн барьсан ийм хуулийг дараагийн УИХ батлаг” гэсэн шийдвэрийг уржигдрын хурлаасаа гаргасан. Гэтэл МАН байдаггүй.

“Сонгууль боллоо гээд нийгмийн халамжийн асуудлаа орхиж болохгүй шүү дээ” хэмээн олсон шинэ аргатайгаа зууралдах нь. Тэдний Бүлгийн гишүүдээс санаачилсан учраас эх үүсвэр тодор хойгүй ч Эхэд урамшуулал олгох төс лийг дэмжчихээд байгаа. Цалин урамшуулал нэмэх, олгох замаар “хориотой ид шид”-ээ хэрэгжүүлэх түшээдийн арга хэр хол явах бол. АН-ын санаачилгыг дэмжиж, шударга царай гаргах уу, эсвэл хууль санаачлах, батлах эрхээ ашиглан нүдээ аниад зүтгэх үү.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.