Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ сайдын “нэхэл” ба шинжлэх ухааны салбарынхны унтууцал

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Шинжлэх ухаан, технологийн санг байгуулсан цагаас хойш улс 184 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ мөнгөөр судалгаа шинжилгээний 5000 гаруй бүтээлийг санхүүжүүлжээ. Гэвд эдгээрийн хэдийг нь амьдралд хэрэгжүүлэв, хэчнээн нь Монгол Улсын өрсөлдөх чадварт нөлөөлсөн бэ, шинжлэх ухаанд зарцуулж буй нэг төгрөг хэд болж өсөв гэдэгт хариулах хүн алга. Танил тал, эрх дархаараа сүлжилдсэн энэ сангийн үйл ажиллагааг 100 хувь өөрчлөх цаг нь болсон. Их, дээд сургууль, хүрээлэнгийн судлаач, багш нар нь тал тал тийш хараад суучихсан. Ямар ч эргэх холбоо, хамтран ажиллах эрмэлзэлгүй. Тэгсэн атлаа бүгд ижилхэн судалгаа хийгээд, хоорондоо өрсөлддөг” хэмээн мэдэгдсэн нь шинжлэх ухааны салбарынхныг унтууцуулав.

Шинэ сайд ийнхүү ярьснаараа Монголд шинжлэх ухаан шиг үр өгөөжгүй салбар, эрдэмтэн, судлаачид шиг “хэрэггүй” хүн үгүй мэтээр нийгэмд ташаа ойлголт төрүүллээ гэж тэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж эхлэв. “190 тэрбумаар 5000 гаруй судалгааг санхүүжүүлсэн гэх ч нэг нь ч үр өгөөжөө өгөөгүй” гэсэн нь дэндүү гэнэн, мэдрэмжгүй, үнэнээс хол дүгнэлт гэж салбарынхан үзэж байгаа аж.

Шинжлэх ухааны төсөл, судалгааг тендерээр хөгжүүлж, урагшлуулах нь буруу тогтолцоо. Эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдэд суурь судалгаа хийх санхүүжилтийг нь хангалттай олгодоггүй учраас төслийн тендерээр амь зогоодог. Эрдэмтэн, судлаачдын ажил төслийн санхүүжилтээс бүрэн хараат байгаа тохиолдолд эдийн засгийн өндөр үр ашиг “нэхэх” нь учир дутагдалтай гэсэн нийтлэг байр суурийг тус салбарынхан илэрхийлж байна. ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид БШУ-ы сайдыг хариуцлагагүй зүйл ярьсныхаа төлөө уучлал гуйх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр “Салбар бүрийн эрдэмтнээс бүрдсэн яамны зөвлөл шийдвэр гаргаад, сайд гарын үсэг зурж байж төсөл санхүүжүүлдэг тогтолцоотой. Лав 10 жил ийм байдлаар ажиллаж байна. Бүрэн мэдээлэлгүй байж, салбарынхныг бүхэлд нь харлуулах нь сайд хүний хувьд туйлын зохимжгүй. Их сургууль, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай бүрэн танилцсаныхаа дараа дүгнэх нь зохимжтой. Салбарын хамтын ажиллагааг дэмжих ёстой атал ингэж хооронд нь талцуулах ямар шаардлага байна” хэмээн бухимдангуй бичжээ. Нэгэн хүрээлэнд удирдах тушаал хашдаг эрхэм “Шинжлэх ухаан хэмээх нэрийн доор бүх салбарыг хамааруулж, эдийн засгийн үр өгөөж нэхэх нь дэндүү өрөөсгөл. Их, дээд сургууль, хүрээлэнгүүд нэг чиглэлийн судалгааг тусдаа хийж, өрсөлдөх боломжгүй. Учир нь манай улс нэг хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор дэлхийн жишгээс хэд дахин бага” гэв. “Сайд олны анхаарлыг татаж, сенсац дэгдээх зорилгоор тооны араас хөөцөлдсөн хуумгай мэдээллийг зориуд тараалаа” гэж хардах хүн ч олон байна. Ямартай ч сайдын ээлжит мэдэгдэл хүлцэнгүй, мөрөөрөө нь дэндсэн, төрийн тогтоол, шийдвэрийг хууль мэтээр хүлээж авдаг эрдэмтэн, судлаачдыг дуугарахад хүргэв. Шинжлэх ухааны салбарын алдаа завхрал, оновчгүй бодлого, тогтолцооны гажуудлыг өөрсдөөр нь илчлүүлэв. Сайн хэрэг. Харин одоо энэ бүх гажуудлын үндэс суурь болсон асуудлуудтай тулж ажиллах хариуцлагатай үүрэг танд ногдлоо, эрхэм сайд аа. Ядаж л судалгааны байгууллагуудынхаа урсгал зардал болон эрдэм шинжилгээний ажилд хуваарилдаг төсвийг хангалттай хэмжээгээр олгож, эрдэмтэн, судлаачдаа ус, цахилгаан, хогны төлбөр зэрэг аашар шаахар зүйлд санаа зоволгүй ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангах хүндхэн даалгавар таны өмнө байна.

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн нэгэн судлаач “Урсгал зардал жилээс жилд тогтмол өссөөр байхад үүнд хуваарилдаг төсөв улам багассаар буй. Төсвөө нэмүүлэх гээд хоёр жил хөөцөлдөөд бараагүй. Төлбөрөөс болоод усаа таслуулж, цахилгаанаа хязгаарлуулах нь энүүхэнд. Хөдөлмөр хамгаалал, интернэт, сонин сэтгүүл, утас, шуудан холбоонд зарцуулах байтугай заримдаа хог ачуулах ч мөнгөгүй болдог” хэмээн ярина билээ. Шинжлэх ухаан, технологи, инновацыг ирээдүйн хөгжлийн өнгөө хэмээн тодорхойлсон улсын судлаачаас ийм зовлон сонсоно гэдэг дэндүү ичгэвтэр биш гэж үү. Ийм байхад бид эдийн засгийн өгөөж, өндөр ашиг, инновац шингэсэн бүтээгдэхүүн гэсэн том зүйлийг мянгантаа яриад, судлаач, эрдэмтдээсээ үр дүн нэхээд яах билээ.

Аливаа судалгаа шинжилгээний бүтээлийг бойжуулж, эцсийн бүтээгдэхүүн болгох үйл явц ажиллагаа, зардал ихтэй. 100 судалгаа гараанаас зэрэг хөдлөхөд 1-2 нь л барианд хүрэх тохиолдол бий. Тиймээс эрдэм шинжилгээний бүтээлийн үр ашгийг магадлалын онолоор тооцдог жишиг олон улсад бий. Гэтэл манай улс шинжлэх ухааны салбартаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх зарчим баримталсаар өнөөдөртэй золгосон. Азийн орнууд ДНБ-ийхээ хоёр хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулдаг бол манайх үүнээс 10 дахин багыг төсөвлөсөөр ирсэн. 2016-2019 онд салбарын төсөв тодорхой хувиар нэмэгдсэн ч 2020 онд цар тахал дэгдсэнээр энэ үзүүлэлт газарт унасан юм. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой төсөв танах шуурганд эрдэм шинжилгээний байгууллагууд хамгийн түрүүнд өртдөгөөс төсөл, хөтөлбөрүүд “царцах”, санаа төдий зүйл болж хувирах нь бишгүй.

Бас нэг тулгамдсан асуудал нь боловсон хүчний нөөц. Шинжлэх ухааны салбарынхан 800-950 мянган төгрөгийн цалинтай. Энэ нь дэлхийн дунджаас сураггүй хойно хоцрогдсон үзүүлэлт. Цалин бол ажилтнуудыг татах, тогтоон барих хамгийн чухал хөшүүрэг. Энэ хөшүүрэг үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд ямар ч салбар боловсон хүчний гачигдалд орно. Эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулалгүй энэ хэвээр үлдээвэл шинжлэх ухааны салбар ирээдүйд эзэнгүй айл шиг ханхайж болзошгүйг эрдэмтэд анхааруулсаар байна. Тэр үед улс хэчнээн залуусыг тэтгэлгээр сургаад, хэдэн арван тэрбумаар төсөв хуваарилаад нэмэргүй. Тиймээс салбарын хөгжлийн тушаа, гажуудлын үндэс суурь болсон эдгээр асуудлыг нэн түрүүнд цэгцлэх хэрэгтэй байна, Л.Энх-Амгалан сайд аа. Төслийн үнэ цэнийг тоогоор бус, үр дүнгээр нь хэмжье. Судлаач, эрдэмтэд ажлаа хийхгүй байна гэж яаран мэдэгдэл хийхээсээ урьтаад, ямар зовлон, бэрхшээл нуруундаа үүрч явааг нь сонсъё.

Шинжлэх ухаанд төсөвлөсөн хөрөнгийг өчүүхэн хувиар нэмэгдүүлэхэд л Монголын эрдэмтэн, судлаачид өмнөхөөс хэд дахин илүү үр бүтээлтэй ажилласан жишээ бий. 2018 онд гэхэд эрдэм шинжилгээний 718 өгүүлэл, технологийн есөн заавар, 12 стандарт, 23 аргачлал, ТЭЗҮ, ашигтай загвар хоёрыг “нийлүүлжээ”. Салбарын орлого (зөвхөн хүрээлэнгүүдийн) өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдэж, 3.7 тэрбумд хүрсэн байна. ШУА-ийн 14 хүрээлэн төсөвт ийм орлого төвлөрүүлсэн гэсэн үг. Төсвийн хуваарилалт өсөхийн хэрээр шинжлэх ухааны салбарын үр ашиг нэмэгддэгийн бодит жишээ нь энэ буюу.

9
Зөв, гоёЗөв, гоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Савж уналааСавж уналаа
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

73 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

73 thoughts on “Шинэ сайдын “нэхэл” ба шинжлэх ухааны салбарынхны унтууцал

  • Avatar ааа says:

    Сайдын зөвөө угаасаа ШУ юу хийсийн тэнд ажилдаг хагартлаа баяжсан хүмүүс би шүү

  • Avatar Researcher says:

    Сайдын зөв! Манай судлаач багш нар шиг чадваргүй судлаачидтай улс өөдлөхгүй! Бүх судлаач, багш нэртэнгүүдээс ядаж л IELTS, TOEFL-ийн оноо шаардахад талаас илүү нь зайлаад өгнө. Үлдсэн дээр нь чадварлаг залуучууд нэмээд цааш явах хэрэгтэй. Хүрээлэнгүүд гэж нэг цус ойртсон газрууд байдаг. Улсын их сургуулийн тэнхмийн эрхлэгч, доктор гээд нэг залуутай Англи судлаачтай цуг очиж уулзаад өмнөөс нь бөгс улайж байж билээ. Англиар ганц өгүүлбэр холбож чадахгүй. Нөгөөх маань та Оросоор ярьдаг уу? гэсэн бас таг. Үнэхээр шившигтэй. Тэгчихээд бас бас бодлого энэ тэр ярьчих гээд байгаа юм аа.

  • Avatar Anonymous says:

    Монголд шинжлэх ухаан, эрдэмтэд байгаа юм уу. Баахан луйварчид л байгаа юм биш үү. Нацагням, Чулуун энэ тэр гээд

  • Avatar с says:

    Монголд шинжлэх ухаан, эрдэмтэд байгаа юм уу. Баахан луйварчид л байгаа юм биш үү. Нацагням, Чулуун энэ тэр гээд

  • Avatar 37той иргэн says:

    За сайдын зөв шүү.ямар үр дүн биелэлт амьдралд хэрэгжиж ямар үр дүн гарав.хамгийн наад зах нь ХАА салбартаа цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авав.баахан хэрэглээгээ улсаас хангуулаад дэмий ухаантай царайлсан хувалзууд

  • Avatar Zochin says:

    Шинжлэх ухааны салбарт өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй. Өөрсдийгөө өмөөрөхөөс өөр чадалгүй эрдэмтэд зөндөө.

  • Avatar Anonymous says:

    Байгаа байдлаасаа салж шинэчлэл хийж чадахгүй эрдэмтэд хэл үг тарьж байгаа нь тэр. Судалгааны үр дүнгүүд амьдрал хэрэгжиж үр дүнгээ өгөхгүй ширээ түшсэн баахан хүмүүс гэдэс нь цондойгоод түрийвч нь зузаараад суугаад байдаг. Бзр цомхотгоод үр ашигтай хэдхээн сандал үлдээх хэрэгтэй

  • Avatar Эрдэмтэн says:

    Байгаа байдлаасаа салж шинэчлэл хийж чадахгүй эрдэмтэд хэл үг тарьж байгаа нь тэр. Судалгааны үр дүнгүүд амьдралд хэрэгжиж үр дүнгээ өгөхгүй ширээ түшсэн баахан хүмүүс гэдэс нь цондойгоод түрийвч нь зузаараад суугаад байдаг. Бүр цомхотгоод үр ашигтай хэдхээн сандал үлдээх хэрэгтэй

  • Avatar Эрдэмтэн says:

    Байгаа байдлаасаа салж шинэчлэл хийж чадахгүй эрдэмтэд хэл үг тарьж байгаа нь тэр. Судалгааны үр дүнгүүд амьдралд хэрэгжиж үр дүнгээ өгөхгүй ширээ түшсэн баахан хүмүүс. Бүр цомхотгоод үр ашигтай хэдхээн сандал үлдээх хэрэгтэй

  • Avatar Эрдэм says:

    Байгаа байдлаасаа салж шинэчлэл хийж чадахгүй эрдэмтэд хэл үг тарьж байгаа нь тэр. Судалгааны үр дүнгүүд амьдралд хэрэгжиж үр дүнгээ өгөхгүй ширээ түшсэн баахан хүмүүс. Бүр цомхотгоод үр ашигтай хэдхээн сандал үлдээх хэрэгтэй

  • Avatar zochin says:

    buh nasaaraa 1 tailangaaraa olon udaa tosol avch ulsiig shuursan nohduud olon bii. tetgevert garah nasand irsen hernee iluu ajillasan jiliin nemegdel avah gej shal hudlaa shiree bogloj suudag edgeer humuusees angijrah heregtei. tednees yu ch garahgui, uzuuleh buteel 1 ch baihgui hernee ajillasan olon jiliin nemegdel ene ter geed hamgiin ondor tsalin avch suudag humuus shuu dee. tiim humuusiig mash hatuu shalguuraar shuuj ajlaas halah n zov. tegj baij ene salbar eruuljine.

  • Avatar Unen shdee says:

    Үнэн шдээ.угаасаа чадваргүй хэдэн эрдэмтэн нэртэй хүмүүс.тухайлбал МААЭшХ ийн захирал байна өөртөө ашигтай л юм хийдэг алпин ямаа гээл сайдыг очиход яриад байсан тэр чинь монголд нутагшиж чадаагүй биздээ

  • Avatar Anonymous says:

    mongold mash ih, erdemten, doktor, akedemch, propesor, baih yum hogjij dewjij bga yum alga ichmeer yum ed nar

  • Avatar Anonymous says:

    Сайдын зөв шинжлэх ухааны салбарт үр дүн байдаггүй гадны юмыг аштайхан хуулаад монголчиж чадахгүй мөнгө үрсэн том ярьсан нөхөд их

  • Avatar Anonymous says:

    Аль аль талдаа л болохгүй зүйл их байна, үнэндээ аливаа судалгааг үр өгөөжтэй, чанартай хийхэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа их орно, гэтэл төр засгаас энэ тал дээр учир дутагдалтай ханддагаас зүгээр хийсэн болоод идээд уугаад өнгөрөх, цаашлаад төсөл өгч, авч байгаа нь хуйвалдан нэг судалгаагаар олон дахин санхүүжилт авч тайлангаар хаасан болоод төсвийн мөнгийг идэж ууж байгаа шүү дээ.
    Шаардлага, хяналт сайн тавьж, эрдэмтэн судлаачдын нийгмийн хангамжийг ч сайжруулж хангалттай сайн цалин хөлс өгөөд тэрнийхээ хэрээр шалгуурыг өндөр тавьж дэлхийн жишигт нийцэхүйц мэдлэг боловсролтой байхаар аттестатчилан, ёс зүйтэй судлаач бэлтгэн, шинжлэх ухааны судалгааны орчинд шинэчлэлт хийж цогц үйл ажиллагааг хаа хаанаа шударгаар бодитой явуулж байж сая нэг дөнгөж эрүүлжиж эхлэнэ дээ.

  • Avatar Зочин says:

    Хэзээнээс хэдий хугацаанд хэр хэмжээний мөнгө өгсөн юм бэ
    Миний л мэдэхийн зарим хүрээлэн цалингийн төсөвгүй л өдий хүртэл байсан
    Жаахан баримжаатай ?аагаарай даа
    Монгол улсын засгийн газрууд ШУ салбаруудад тийм ч их анхаарал хандуулдаггүй г мэдэх л юм байна
    Монгол хүний зохиосон өчнөөн л бүтээлүүд Хятадад худалдсан биз дээ

  • Avatar Сайдаа хөрсөн дээрээ бууж, ажлаа бодитоор хий says:

    Яг үнэн. Шинэ сайд худлаа үнэн юм ярьж амьтныг өөртөө татахдаа их сайн. Тэрнээс яг хийж байгаа зөв зүйтэй бодитой ажил их хомс. Өмнөх сайд нарынхаа хаа ч хүрэхгүй, зүгээр л нэг поп гар.

  • Avatar шуа says:

    Их Сургуулиуддаа очоо. өмнөх өмнөх ер сайдын үед ч шуа-г татан буулгах тухай ярьж байсан. татан буугдана. төсөв идээд сард 700, сая төг авчаад 11 цагт ажилдаа ирж компьютер тоглож байгаад 16 цагт тараад явчдаг ажил.

  • Avatar Anonymous says:

    хийсэн ажлаа нэг нэгээрээ тайлагнаад Их Сургуулиуддаа очоо. өмнөх өмнөх ер сайдын үед ч шуа-г татан буулгах тухай ярьж байсан. татан буугдана. төсөв идээд сард 700, сая төг авчаад 11 цагт ажилдаа ирж компьютер тоглож байгаад 16 цагт тараад явчдаг “ажил”.

  • Avatar Зочин says:

    Ажилдаа ирж бүртгүүлээд л суудаг хэдэн хүмүүсийн цуглуулга. Ганц юм асуухаар би ч мэдкү тэрнээс асуу гээд сууж бдаг. Архивтаа оруулдаггүй, өөрсдөө ч орохоос залхсан хүмүүс. Тарвал таарна.

  • Avatar Зочин says:

    Нэг хоёр хүнээр монголын эрдэмтдийг харлуулах хэрэггүй. Дэлхийн жишигт хүрсэн боловч томоохон компаний цэвэрлэгийн цалингаас доор цалинтай. Тараах амархан бүтээх хэцүү. Нарийн мэргэшсэн эрдэмтэн болоход 11-15 жил гэр бүл бүх зүйлээ хаяад зүтгэдэг цаана нь асар их тэвчээр, уйгагүй хөдөлмөр, ажлаа гэсэн чин сэтгэл байдаг. Үндэсний эрлэмтдээ устгачихаад гадаадаас эрдэмтэн урьж залвал манай улс зардлыг нь дийлэхгүй байх шүү.

  • Avatar Anonymous says:

    Суурь судалгааны төсөл гэж хангалттай л авдаг. Гэхдээ үр дүнтэй ажил тушааж байхыг хараагүй. Бөөн хууран мэхлэлт, хань хамаагүй юм бөөгнүүлж аваад л тайлагнадаг. Маш цөөн чадалтай залуус байх авч үнэндээ цөөддөг. Бусад нь худал дүр эсгэсэн, өөрийнхөө ярьж байгаа сэдвийнхээ агуулгыг ч ойлгохгүй, мэддэг дүртэй хачин хачин юм ярьж бичнэ. Түүнийгээ их зүйл хийсэн мэт аашилна. Элдэв шагнал горьдож гүйнэ. Хэцүү ш дээ,

  • Avatar Итгэл says:

    Попчин сайдтай шүү дээ ашиг сонирхолын зөрчилтэй mcs iийн гар хөл.Өөртөө эмийн бизнэс эрхэлдэг сайдтай улс яаж өөдлөх бээ дээ.

  • Avatar зочин says:

    Хүрээлэнгийн эрдэмтэд ШУА Тэргүүлэгчдийн газар гэсэн хэдэн саад тотгороосоо салж өөрчлөлт хийх хэрэгтэй

  • Avatar Уншигч says:

    Сайдын зөв. ШУТС-ийн гаргасан хөрөнгөд тохирсон үр дүн байхгүй. ШУА-хан ихэнхийг нь аваад, юухан хийхнээр хаадаг, өчнөөн олон дутуу хүтүү цаас хараалгаад, төслийг хаадаг.
    ШУ-ны санхүүжүүлэлтийг цоо шинээр хийх хэрэгтэй. Энэ маягаараа ш/у энэ улсад хэзээ ч хөгжихгүй. ШУА-ийн Тэргүүчлэгчдийг татан буулгаж, академичдыг бүх насаар нь мөнгөөр тэтгэдэг тогтолцоог халах хэрэгтэй.

  • Avatar Зочин says:

    Шинжлэх ухааныхныг сөрөг харж бгаа ньтүнэхээр харамсалтай. Нөхцөл байдлаа бодитой харж ултай дүгнэлт хийх ёстой.

  • Avatar зочин says:

    ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар гэж нэг унхиагүй газар байна. Бүгдийг орвонгоор нь цэвэрлэж байж л засрана. Сайдын зөв. Ингэж байж л өөрчлөлт ирнэ.

  • Avatar ШУА-ийн ЭША says:

    Энх-амгалан сайдын зөв. Хүрээлэнгийн бид хэд Рэгдэл тэргүүтэй академич сэтэр зүүсэн идээчин уугаачин нараас салмаар байна. Саяын захирлын сонгууль гэхэд л Рэгдэл нарын найруулсан инээдмийн эмгэнэлт жүжиг болсныг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Түүхийн хүрээлэнгийнхний ярьдгаар Чулуун гэхэд л шинжлэх ухаанаас төрсөн тэрбумтан нь үнэн л гэх юм билээ

  • Avatar Anonymous says:

    ШУА-д удирлагаасаа авахуулаад шинэ цус сэлбэх шаардлага их байна. Хүрээлэнгүүдийн удирдлагад мөн цус сэлбэх хэрэгтэй. Тэтгэвэрт гарсан хөгшчүүд үнэхээр хийж бүтээх эрч хүч, шинийг эрэлхийлэх чадвар маш муудсан. Дотор нь ороод гарсны хувьд захын наад талын ийм зүйл хэлэх байна. Мөн цалинг нь дор хаяж 3 дахин нэмэхгүй бол хэн тэнд тогтох вэ дээ хэхэ

  • Avatar Мөнхбаатар says:

    Боловсролын сайд шинжлэх ухааныхны батгыг шахаж эхэлжээ. Зөв л дөө

  • Avatar Зочин says:

    Сайдаа дэмжиж байна Зарим ёс зүйгүй эрдэмтэд нэг төслийн нэрийг 3 өөрөөр бичиж төсөл авсан нь тодорхой байгаа учраас энэ байдлаас гаргах гэж ийм хяналт хийж бна

  • Avatar Судлаач says:

    ШУА-ний хүрээлэнгүүд төсөвөөс тэвчиж болох зардал гэдэг категори орж ямар ч санхүүжилт бхгүй бна тийм бхад биднээс ямар инноваци бүтээл нэхэх гээд бгаан. За тэгээд хүрээлэнгүүдийн захиралуудаа ч хуувилдаангүй тавьчихаж чадахгүй бгаа хүрээлэнгүүд яаж хөгжиж дэвжих юм. Эрдэмтэд сэтгэлээрээ л ажилаа хийж явдаг хүмүүс бдаг шүү.
    Энэ сайд хоосон ярихын оронд дорвитой юм хийх хэрэгтэй бна.

  • Avatar Anonymous says:

    Энэ хүмүүстэй ярьж үзэхсэн болх болв уу?

  • Avatar ШУА-ийн жирийн нэгэн судлаач says:

    Аливаа зүйлийг нураахад амархан босгоход хэцүү байдаг. Сүүлийн үед ШУА-д юу ч хийдэггүй, улсын төсөв идсэн хэдэн мануухай байдаг мэтээр ярьж, устгах хэрэгтэй гэх мэтээр дайрах хүмүүсийн үгэнд орж, бодит нөхцөл байдлыг судлалгүйгээр хариуцлагагүй мэдэгдэл хийсэн БШУЯ- ы сайд Энх-Амгаланг хов живээр ажлаа явуулдаг арчаагүй нэгэн, энэ албан тушаалд тохирохгүй хүн гэж үзэж байна. ШУТСангаас ганц ШУА-ийнхан төсөл аваад бгаа юм биш, их сургуулиуд ч адилхан хүртдэг. Тухайлбал, МУИС 2018-2019 онд гэхэд ШУТСангаас 38 төсөл авсан гэж тус оны тайландаа дурдсан байна.Гэтэл сошиалаар яваад байгаа постуудад ШУТсан зөвхөн ШУА-д зориулагддаг мэтээр олон нийтэд ташаа ойлголт төрүүлэхээр зүйл бичиж буй нь ШУА-ийг харлуулах гэсэн санаатай үйлдэл юм. Яг үнэндээ чи би дээр тулах юм бол их дээд сургуулийнхан биднээс 2 дахин илүү цалинтай, дээр нь яам, сургууль, ШУТсангаас гээд олон газраас төсөл авна, доктор магистр удирдана, олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлбэл 2-3 сая төгрөгний урамшуулалтай гээд ШУА-ийн судлаачдаас хавьгүй их орлоготой. Гэтэл зарим нь биднийг улсын мөнгийг идэж уугаад байгаа юм ярьж бичиж байна. Хэдэн тоостой номоо л идэхгүй бол бидэнд идэж уугаад байгаа юм үнэндээ байхгүй ээ. Ном бичээд тэрийгээ хэвлүүлэх ч мөнгө байхгүй, энд тэндээс бүр биднийг илүү хараад байгаа их дээд сургуулийнхнаас бадар барьдаг л улс шүү дээ бид чинь. Харин ч ийм бага цалин орлоготой мөртлаө олон улсад нэр хүндийн хувьд монгол талаасаа нэгдүгээрт явдгийг тоо баримт харуулдаг. Худлаа сенсаацлаад байгаа хүмүүс болон сайд шүү юманд хандаж хэлэхэд энэ байгууллагад судалгаа шинжилгээний ажилдаа чин сэтгэлээсээ дуртай хүмүүс бор зүрхээрээ ажилладаг юм шүү. Сургаар ажил дүгэнэдгээ болиод судалгаатай хандахыг олон судлаачийнхаа нэрийн өмнөөс та бүхнээс хичээнгүйлэн хүсье.Эцэст хэлэхэд, Монгол Улсын шинжлэх ухааны хөгжлийг сааруулах, улмаар устгах гэсэн гадны нөлөө байх вий гэж хардаж буйгаа нуух юун. Долоо хэмжиж нэг огтол гэсэн сайхан Гмэргэн үг бий. Шинэчилж болноо. Гагцхүү ул суурьтай хандах хэрэгтэй шүү.

  • Avatar