ШУА-ны ерөнхийлөгч, акаемич Б.Энхтүвшин, залуу судлаач П.Чүлтэмсүрэн нарын туурвисан “XVII зууны төв Халхын зарим язгууртны нүүдэл, тэдний үр хойчис” бүтээлийг танилцуулах ёслол Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд болов. Номын зохиогч дөрвөн бүлэг бүхий эл бүтээлийн агуулгыг товч танилцуулсан юм. Тэргүүн бүлэгт Монголын нүүдэлчдийн төр ёсны уламжлал, эрхэлж буй аж ахуйн онцлогийн талаар, дэд бүлэгт Цогт хун тайжийн дээ язгуур, улс төр, шашны үйл ажиллагаа, бичгийн болон аман соёлын талаар, гутгаар бүлэгт Орос, Хятад улсад суурьшсан Цогт хун тайжийн үр удмын талаар, дөтөөр бүлэгт Монгол нутаг дахь Цогт хун тайжийн удам угсаа, харьяат ардын газар нутаг, эрхэлж буй аж ахуй, уламжлалт зан үйл, соёл, аман зохиолын талаар Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны жишээн дээр ту тус дэлгэрэнгүй өгүүлснийг зохиогч дурьдлаа.







0 Сэтгэгдэл