Шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн нэгэн шинэ нэр томъёо цөөнгүй орны үгийн санд орж ирсэн нь “Индиго хүүхэд”. Эл нэр томъёогоор овоглосон нэгэн төв үүдээ нээжээ. Шинэ зууны хүүхдийн онцлогт тохирсон өвөрмөц сургалтын хөтөлбөртэй “Индиго хүүхдийн хөгжлийн төв” өдөр өнжүүлэх болон “Ирээдүйн эзэд” клубтээ багачуудыг бүртгэж эхлэв.
Өдөр өнжүүлэх төв нь үгэн, дүрслэлт, логик, бүтээлч, биеийн, сэтгэл хөдлөлийн ухаанд сургах хөтөлбөртэй бөгөөд өөртөө итгэх, багаар ажиллах, харилцааны чадвар, ёс суртахуун, зан чанарыг төлөвшүүлэхийг гол зорилгоо болгох гэнэ. Харин “Ирээдүйн эзэд” клубийн гишүүн 3-5 насныхны хувьд сард хоёр удаа оюун ухаан хөгжүүлэх цогц хөгжлийн хөтөлбөрт хамрагдах бол асран хамгаалагчид нь сард нэг удаа сэтгэл зүйн онцлог болон бага насны хүүхэдтэй хэрхэн харьцах тухай мэдлэг олгох сургалтад хамрагдах гэнэ. Түүнчлэн эл төвд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа ч өрнөх юм.
У.ТЭНҮҮН







0 Сэтгэгдэл