Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шинэ зууны Улаанбаатар” хө­төлбөрийн хэрэгжүүлэх он

Нийслэлийн авто замын асууд­лыг шийдэхэд тун чухал үүрэгтэй Энгельсийн гүүүрэн гарцын ажил энэ сард эхлэх юм.  Энэ гүүрийг барихад шаардлагатай бүх мате­риалаа Японоос татах юм. Хэдий­гээр гурван жил хийх ч 2.5 жилд багтаан барих боломжтой гэж Засаг дарга хэллээ. Ингэхээр 2012 оны зун гэхэд төмөр замыг давсан хоёр дахь том гүүртэй болж, Энхтайваны гүүрний ачаалал хоёр дахин багасах юм.

Түүнчлэн энэ онд Гурвалжин­гийн гүүрийг  их засварт оруулахаар болжээ. Саппарогийн тойргийн төв замыг Яармагийн замтай холбох, төмөр замын хөдөлгөөнийг саад­гүй нэвтрүүлдэг Гурвалжингийн 108,7 к/м хос гүүр  нь 1989 онд ашиглалтанд орсноосоо хойш, гүүрний үндсэн хийц, хэсгүүдэд ямар нэгэн засвар хийгдэлгүй өдий хүрчээ. Гүүр анх баригдах үеийн тооцоот үзүүлэлтүүд нь орчин үеийн өндөр даацын машин тэрэг явах хүчин чадлыг даахгүй болж, дам нуруунууд нь хотойж, гэмтэл гарсан юм. Иймээс уг гүүрэнд их засвар хийхээр болоод байгаа юм.

Улаанбаатар хотын төв хэсэгт нийтийн эзэмшлийн 11 газарт төлбөртэй авто зогсоол бий болгохоор ажиллаж байгаа юм. Энэ 11 байршилд Сүхбаатарын талбайн урд хэсэг,  Далай ээж, “UB mart” худалдааны төв, нийслэлийн Хангарьд ордон, Барилгачдын талбай, Спортын төв ордон зэрэг газар орж байгаа бөгөөд доод тал нь 100 машин, нийт 1500 орчим ма­шины төлбөртэй талбай байгуулах аж.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар өнгөрсөн онд ажлаа эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” хэмээх бие даасан аж ахуйн нэгж байгуулахаар НИТХ тэргүүлэгчид шийдээд байгаа аж.  Ингэснээр тус цэцэрлэгт хүрээлэнгийн хэн нэгнээс хамааралгүй урагшлах боломжтой болох юм.
Түүнчлэн энэ цэцэрлэгт хүрээ­лэнд хөл бөмбөгийн талбай ч бай­гуулахаар болоод байна. Нийс­лэл хотын мэргэжилтнүүд “Шинэ зууны Улаанбаатар” хөтөлбөр бо­ловс­руулан УИХ-ын гишүүдэд та­нилцуулсан. УИХ-ын гишүүд ч үүнийг дэмжин  ажлын хэсэг бай­гуулаад байгаа юм. Тиймээс ч энэ он “Шинэ зууны Улаанбаатар” хө­төлбөрийн хэрэгжүүлж эхлэхэд шийдвэрлэх он болох юм.
Энэ мэтчилэн энэ онд  ихийг амжуулахаар хотынхон ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.