Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШИНЭ ЗАМЫН ХӨТӨЧ

Олон жил оршсон нийгмийн нэг тогтолцооноос огт өөр байгуулал руу шилжих замын маань хөтөч болсон шинэ Үндсэн хуулийг баталж мөрдөөд 20 жил болж байна. Мөрийн хөтөлбөр болсных нь хувьд түүнийг 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны биет ололт, түүнийг баталгаажуулсан ба римт бичиг гэж хэлж болно. Саяхны түүхэндээ л гэхэд онцгой ач холбогдолтой томоохон баримт бичгийг олон бүгдээр ужиг хэлэлцэн ухаанаа уралдуулан байж батлах туршлага бидэнд байсангүй гээд хэлчихэд нэг их хилс болчихгүй болов уу.

Гэтэл манай нийгмийн төлөөлөл болсон эмч, багш, албан хаагч, төр, нийгмийн зүтгэлтэн, малчин, тариаланч, оюутан тэр ч бүү хэл сахил санваартан хүртэл эрвийх дэрвийхээрээ өөрийгөө чамлалгүй оролцож бай гаад өнөө цагийн олон улсын өмнө нүүр улай хааргүй Үндсэн хуультай болчихсондоо бид баярлаж бахархах нь зүй. 430 депутат урьд өмнийн туршлагаг үй хэрнээ ёстой өөрт нь юу байгаагаа шавхаж байгаад энэ үйлсийг бүтээлцсэн. Уг нь АИХ-ын чуул ганыг 21 хоногт багтаахаар төлөвлөсөн байсан ч депутатууд дундуур нь найман өдөр амарч, 76 өдөр хуралдахдаа дунджаар 80 хувийн ирцтэй байж, 383 депутат давхардсан тоогоор 5147 удаа үг хэлсэн гэсэн баримт байдаг юм. Үндсэн хууль баталсан АИХ-ыг 1990 оны долдугаар сарын 29-нд болсон бүх нийтийн чөлөөт сонгуулиар бүрдүүлсэн юм. Тэр сонгуулиар АИХын 430 суудлын 84.4 хувийг нь одоогийн МАН, 3.8 хувийг нь тэр үеийн МоАН, 0.9 хувийг нь МСДН, 1.4 хувийг нь МҮДН, 9.5 хувийг нь нам бусчууд авсан байдаг. Монголчууд маргаж мэтгэлцэж байж олон юмны дотроос арай л оночтойг нь сонгон авч явдал мөрдөө ашиглаж чаддагийг Үндсэн хуулийг хэ лэлцэж баталсан явц харуулсан гэж хэлж болно.

Хүчтэй Ерөнхийлөгчтэй юм уу Парламентын засаг лалтай байхын аль нь дээр вэ гэх асуудлыг л гэхэд 10 шахам хоног хэлэлцсэн юм. Одоо бараг хөл толгойгоо олохоо байгаад байгаа шүтэх бишрэх эрхийг Үндсэн хуульд их ухаалаг тусгасан гэж санагддаг. Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ гэж Үндсэн хуульд байдгийг уншигчид санаж буй биз ээ. Энэ хуулийн ачаар бид Төр, засгаа бүх ний тийн шударга сонгуулиар төвхнүүлж байна. Шинэ Үндсэн хуулийн буянаар хувьдаа газартай, малтай болж, эх орныхоо хаана нь ч амьдарч, гадагшаа хүс сэн үедээ явах эрхээр хангагдсан. Адгийн юм гэж үздэг байсан арилжаа наймаа бидний амьд ралын нэг эх сурвалж боллоо. Ер нь товчоор базаж хэлэхэд зүүдэнд маань ч орж байгаагүй эрх чөлөө, боломжийг энэ хууль бидэнд олгосон. Ха рамсалтай нь хуулийг хэлэл цэж баталсан үйл хэрэг үнэндээ түүх ч болж чадаагүй шахам байхад түүнд оролцогчдоос 100 гаруй нь хорвоог орхисон дуулдах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.