Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ гэрээг даруй батлахыг Х.Клинтон Сенатад уриалав

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Америкийн Конгресс дэх Ардчилсан болон Бүгд найрамдах намынханд хандаж өнгөрсөн пүрэв гаригт Чехийн нийслэл Прага хотноо ОХУ, АНУын ерөнхийлөгчдийн гарын үсэг зурсан Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах шинэ гэрээг нэн даруй батлахыг уриалжээ. Америкийн дипломат байгууллагын тэргүүн өнгөрсөн баасан гаригт Кентукки муж улсад үг хэлэхдээ зэвсэглэлд хяналт тавих тухай асуудлыг хоёр нам ямагт дэмжсээр ирсэн юм хэмээн цохон тэмдэглэжээ.

     АНУ, Орос хоёр цөмийн зэвсгээ 1950 оны үеийн хамгийн бага түвшинд хүргэж хорогдуулах талаар тохиролцсон. Үүнийг ба тал – гаа жуулахад хоёр намын тохиролцоо чухал шаардлагатай байгаа юм. Х.Клинтон Орос, АНУ-ын гарын үсэг зурсан хэлэлцээг түүхэн хэмээн нэрлэсэн байна. Энэхүү хэлэлцээ хоёр орны язгуур эрх ашигт нийцэж буй гэдэгт бид итгэлтэй байна гэж тэрбээр хэлжээ. Түүнээс гадна шинэ гэрээг нэн даруй баталгаажуулах нь АНУ-ын аюулгүй байдлыг бэхжүүлэх боломж олгохоос гадна Иран болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой юм хэмээн тэр хэлжээ. Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах шинэ гэрээг баталгаажуулс наар Ираны эсрэг чухал хориг арга хэмжээ авахад мөн тусална гэдэгт итгэлтэй байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга илэрхийлсэн байна.

Б.Буянцог "Өнөөдөр" Сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.