Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинжлэх ухааны суурь болон бодлогын судалгаагаар хангана

УИХ-ын Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн хамтран ажиллах санамж бичигт УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Шинжлэх Ухааны Акаде мийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар өчигдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа. Хууль тогтоох үйл ажил лагаанд эрдэмтэн судлаачид, шинж лэх ухааны хүрээлэнгүүдийн оролцоог нэмэгдүүлэх, суурь болон онолын судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэх, УИХ-аар батлан гаргаж буй хууль тогтоомжийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулахад хамтын ажиллагаа чиглэж буй аж. Сайн хууль гаргах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд энэхүү хамтын ажиллагаа туйлын чухал болохыг Тамгын газрын дарга Ц.Шаравдорж онцлов. Улс орны хөгжлийн үндсийг тодорхойлдог хууль тогтоомжийн төсөл болон үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулахад УИХ-д дэмжлэг үзүү- лэх, шинжлэх ухааны суурь, онолын үндсийг боловсронгуй болгох чиглэлд УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллахаар болж байгаад баяртай буйгаа ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхт үвшин илэрхийллээ. Хамтын ажиллагааны хүрээнд ШУА, түүний харьяа хүрээлэнгүүд бо лон УИХ-ын Тамгын газрын Судалгааны төв, бусад холбогдох алба хэлтэс хамтрах аж. Мөн эрдэм шинжилгээний хурал, семинар, уулзалт ярилцлага зохион байгуулж, судалгааны бү- тээл, эрдэм шинжилгээний бичиг, ном товхимол, судалгааны сэтгүүл солилцож, хамтар сан эрдэм шинжилгээний бүтээл гаргах юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.