Их Британи улсад суугаа Монгол улсын элчин сайдын яам, Британи дахь монголчуудын холбоо, тус улсад үйл ажиллагаа явуулдаг Linguaglobal.org.uk сайт хамтран ирэх сарын 19-нд “Монгол слёлын өв, бичиг үсэг ба уран бичлэг” үзэсгэлэн зохион байгуулна. Уг үзэсгэлэнд монголын урчуудын бүтээлээс оруулахаар шалгаруулалт хийж байгаа аж. Оролцох уран бүтээлчид ирэх сарын 15-ны дотор багтаан Лондон дахь Монгол улсын элчин сайдын яаманд гурваас доошгүй бүтээл өгөх аж. Эхний 30 байрт шалгарсан бүтээлийг Лондонд болох үзэсгэлэнд тавих бөгөөд уг үзэсгэлэн Европын олон орноор тойрон аялах ажээ.







0 Сэтгэгдэл