АСА циркт гурван өдөр үргэлжилсэн Алиалагчийн улсын аварга шалгаруулах тэмцээний дүн гарлаа. Хот, хөдөөгийн, циркийн , сайн дурын уран сайханч нийлээд 20 гаруй хүн оролцож, авьяасаа сорьсон юм. Тэмцээний дүн гарахад нэгдүгээр байрыг Үндэсний циркийн уран бүтээлч Б.Хишиг-Өлзий, Х.Гансүх нар хүртэж 700 мянган төгрөгийн эзэн болов. Харин “Анжелес” төвийнхөн удаах байрыг эзэллээ. Шүүгчийн нэрэмжит шагналыг Үндэсний циркийн З.Энхтөр хүртэв. Циркийн цохилох зүрх гэгддэг алиалагч нарын өнөө цагийн шилдгээр Үндэсний циркийнхэн ийнхүү бусдаасаа илүүрхжээ.







0 Сэтгэгдэл